\”Газрын дундад тэнгисийн амралтын газруудад очиж амарсаар уйдсан Оросын жуулчид Монголд очих нь түгээмэл болсон. Үүний учир нь \”секс жуулчлал\” юм” гэж \”Собеседник” сэтгүүл мэдээлэв. Уг сэтгүүлд \”Оросуудын сексийн диваажин нь Монгол боллоо” хэмээн гарчигласан мэдээлэл нийтлэгдсэн байна.
Уг нийтлэлд \”Интернэт хэрэглэгчид Азийн өндөрлөг, хээр талаар хаа сайгүй тааралдах гоо Монгол охидын талаар сэтгэгдлээ зогсоо зайгүй хуваалцаж байна. Гоолиг биетэй, байгалийнхаараа царай төрхтэй эдгээр охидын дүр зураг манай оросууд төдийгүй нийт Славянчуудын сонирхлыг бусад ази хүүхнүүдээс /хятад, япон, солонгос … гэх мэт/ хавьгүй илүүгээр татаж байна. Тийм ч учраас энэ зун намар манайхан \”аятайхан дамшиг”-уудыг газар дээр нь амталж үзэхээр Улаанбаатарыг олноор зорьсон билээ. Монголд очиход виз авдаггүй болсон нь тэдний энэ ажлыг ихээр хөнгөлсөн нь мэдээж” гэж бичжээ.
Эх сурвалж: sobesednik.ru