Этгээд хэрнээ эрхэмсэг загварыг эрхэмлэдэг одуудын нэг бол яахын аргагүй дуучин Рианна. Түүний хувьд энэ жилийн Диорын шинэ загварын шилний цуглуулгын загварыг гаргажээ. Маноло Бланктай хамтран гаргасан түүний шинэ гутал загварынхан төдийгүй оддыг хуйлруулаад амжсан билээ. Энэ удаагийн түүний бүтээсэн загварын шил 850 доллараар худалдаалагдах бөгөөд мөнгөлөг, ягаан, ногоон, цэнхэр, улаан гэсэн 5 өнгөний сонголттой юм. Мөн 24 кратын алтан бүрмэл загвар нь 1950 доллараар худалдаалагдахаар төлөвлөгдөөд байна. Диорын захирал Сидней Толендано \” Бид Рианнатай хамтарч ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна\” хэмээн ярьсан бөгөөд түүнийг маш чадварлаг уран бүтээлч, бизнес эрхлэгч гэдгийг ч дурьдаад амжсан юм.
Б.Нараа