ИЗНН-аас
гурван гишүүн АН-д элсч, нэр дэвших эрхээ авсан тухай мэдээлэл өчигдөр гарсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа, ИЗНН-ын
гишүүн Ч.Базар нарын гурван хүн АН-д элсч, намын дарга З.Энхболдоос намын
батлахаа гардан авсан юм.
Гэвч
АН тохиролцооноосоо буцаж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, анх
ИЗНН-д таван квот/нэр дэвших эрх/ олгохоор тохиролцсон байж. Гэвч энэ нь гурав
болж өөрчлөгдсөн байна. Харин өчигдөр олгосон гурван квотоо хоёр болгож цөөлөх
тухай яриа АН-д гарч эхэлжээ.
Энэ
нь АН-д итгэж, гишүүдээ явуулсан ИЗНН-ийн 100 мянга гаруй гишүүд, дэмжигчдийг
басамжилж, үл хүндэтгэж, \”доромжилж\” буй явдал болж байна гэдгийг эх сурвалж хэллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа нарт АН-аас нэр
дэвших эрх олгож, Ч.Базарыг хасч магадгүй байгаа аж.
Ер
нь АН тохирооноосоо буцахдаа \”тун гарамгай\” гэдэг нь ойрын өдрүүдэд болсон
цөөнгүй үйл явдлаас харагдаж байна. Тэд МАН-тай хамтарч засаг байгуулаад дараа
нь тэднийгээ хөөсөн, дараа нь МАХН-тай хамтарч засаг байгуулаад мөн л хөөж байна. Тэгвэл өчигдөрхөн ИЗНН-аас АН-д элссэн гишүүдэд нэр дэвших эрх
өгөхөөр тохирсон байсан боловч энэ тохиролцооноосоо буцаж, нэг эрхийг нь
хасахаар зүтгэж байгаа аж.
А.Аюуш