Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сайд нарын асуудалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрээр, “”ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасаныг хэлэлцэн шийдвэрлэж, Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүллээ.
Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ЗГ-ын тухай хуульд зааснаар ЗГ кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн ЗГ-ын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн. Тиймээс БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байна.
Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Манай сайд нар дор бүрдээ мэдэгдэл гаргаж, асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд ч мэдэгдэл гаргаж хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Ч.Улаан сайд болон бусад сайдуудаа яаралтай томилуулах шаардлага байна.
Сангуудын шалгалт явагдаж байгаа. Олон санг нарийвчлан шалгаж байгаа учраас дүгнэлт хараахан гараагүй байна” гэв.