Япон улс руу мэдүүлэх визийн журамд өөрчлөлт орсон байна. Тухайлбал, японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болжээ. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Бусад тохиолдолд шаардахгүй аж.
Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм.
Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ. Виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх аж. Визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болжээ.
Эх сурвалж: eagle.mn