Улстөр нэр хүнд, боловсон хүчингүй болж урлаг соёл, спортынхноор хүрээгээ
тэлж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь олноо Цагааны Цэгмидийн хүү гэгддэг
Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар болоод байна. Тэрбээр МАХН-д элссэн бөгөөд энэ
удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрбээр
маргааш болох МАХН-ын өлсгөлөнд оролцохоо мэдэгджээ. Харин нэрт жүжигчин маань
зүгээр дэмжихээр ирэх үү, эсвэл өлсөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Эрх баригчид
МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд
оролцуулахгүй, ялтайд тооцох хугацаа дуусаагүй хэмээн энэ удаагийн сонгуулийг
алгасуулж, санхүүжилтгүй болгож, улмаар улстөрийн тавцнаас бүрмөсөн арчих гэснээс
Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан маргааш Төрийн ордны өмнөх өлсгөлөн зарлахаа
илэрхийлжээ. Энэ экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ы өндөр албан тушаалтнууд
өөрийн биеэр өлсгөлөн зарлах аж. Түүнчлэн өлсгөлөнд МАХН-аас Эрүүл мэндийн
сайдад нэр дэвшиж байсан Ц.Лхагвасүрэн мөн оролцох гэнэ. Ямартай ч, тэд нойтон
өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.