Өмнөд Солонгос улсын 14 дэх удаагийн Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өнгөрсөн онд 87 настайдаа таалал төгссөн ажээ.
Тэрээр таалал төгсөхөөсөө өмнө Сөүл хотод байрлалтай хувийн байшин болон Коче арал дээр байдаг том хэмжээний газар гээд нийт таван тэрбум вон буюу Монгол төгрөгөөр 8-н тэрбум 250-н сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг, өөрийн нэрээр байгуулсан сайн санааны санд хандивласан байна.
Гэвч түүний 57-н настай, гэр бүлээс гадуурх харьцаанаас нь төрсөн хүү нь \”Би эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлтэй тул надад 346-н сая воныг олгож өгнө үү\” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр 2010 онд Сөүл хотын шүүхэд хандаж эцэг тогтоолгох хүсэлт гаргаж байсан ба шүүх \”Ерөнхийлөгч Ким нь түүний төрсөн эцэг мөн болно\” гэдгийг баталж байсан удаатай.
Харин Ерөнхийлөгч аав нь бүх эд хөрөнгөө сайн санааны санд хандивласан тул нас барсаны дараа түүнд ааваас нь эд хөрөнгө өвлөгдөн үлдээгүй ажээ.
Тиймээс гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь, аавынхаа нэр дээр байгуулагдсан сангаас ийнхүү мөнгө нэхэмжилж байгаа юм байна.
Mglradio.com