АН-ын анхан шатны хороод нэр
дэвшигчдээ дэмжиж, нэрсийг нь ҮЗХ-ны хуралдаанаар батламжлуулахаар өргөн
барилаа. Гэхдээ \”Бадарчин баярлах болоогүй” гэдэг шиг ҮЗХ-оос ямарч шийдвэр
гарч болзошгүй юм.
Тэгвэл АН-ын Хяналтын Ерөнхий
хорооны өчигдрийн хурлаас зарим нэр бүхий хүмүүсийг намын нэр дээр дэвшүүлэхгүй
байх, ингэж хариуцлага тооцох тухай тогтоолыг гаргасан байна. Тухайлбал,
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахад дэмжиж оролцсон АН-ын
гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байх тухай дурджээ.
Н.Алтанхуягийг
Ерөнхий сайдаас огцруулахыг Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэгдэмжсэн бол Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нар санал
хураалтад оролцоогүй юм.
Тэгвэл эдгээр гишүүдэд
хариуцлага тооцож, УИХ-д нэр дэвших эрх олгохгүй байх тухай тогтоолд дурдсан
байна. АН дотоод дүрмээ мөрддөг эсэх нь ҮЗХ-ны өнөөдрийн хуралдаанаас тодорхой
болно.
Амар