Арааны шүлс асгарам амттай сайхан хоол хийдэг тогооч Г.Тэнгисийг Монголд танихгүй хүн үгүй. Тэрбээр 24 цагийн турш үйлчлүүлэгчдээ халуун хоолоор дайлах ресторан нээжээ.
Г.Тэнгис \”Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ресторанууд өглөө эрт болон шөнийн цагаар халуун хоолоор үйлчилдэг газар хомс байдаг. Харин манай \”Club 24\” ресторан ээлжтэй, 24 цагаар ажиллана. Монголын маань залуус архи, дарс хэрэглэхдээ хоолтой хэрэглэж чадахгүй байгаагаас эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх талтай. Үүнийг л алга болох багасгаж залуустаа шинэхэн, чанартай хоол халуун хоолоор үйлчлэхийг зорьсон\” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
\”Club 24\” ресторан нь Ази, Солонгос, Европ гээд олон төрлийн хоолоор үйлчлүүлж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, архи, дарсыг халуун болон хөнгөн зууштай хослуулж хэрэглэвэл эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага үзүүлдэг ажээ.
Тохиолог орчинд, чанартай халуун хоолоор дайлуулахыг хүссэн хэн бүхэнд Тогооч Г.Тэнгис гараа гаргаж хоолоо урлаж байгаа тул эрхэм үйлчлүүлэгчдээ урьж байна.