\”Монгол тулгатны 100 эрхэм\” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин \”VTV” телевизийн \”Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор оролцох үед экс амраг Б.Баатарын эхнэр Ч.Ундралыг доромжилж буй бичлэгийг үзүүлдэш.
Тус бичлэгт П.Анужин Ч.Ундралд хандан \”Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. \”Би чамд хайртай 2\”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй гэсэн биз дээ” гэж хэлсэн юм.
Харин П.Анужин \”Энэ асуудал сүүлчийн тав зургаан жилийн турш үргэлжилж байна. Худалдаж авахгүй бол бичлэгийг чинь олон нийтэд цацна гэж намайг дарамталдаг байсан. Өдөр бүр л шахам ийм асуудал тулгарсан. Б.Баатарыг түүнээс салгаж суух гэсэндээ ингэж загнаж байгаа юм биш ээ. Өнгөрсөн оны намар Б.Баатар над руу нэг бичлэг явуулсан юм. Тэр бичлэг Ч.Ундрал намайг хорлуулахын тулд их хэмжээний мөнгөөр хүн хөлсөлсөн тухай нэг эмэгтэйн яриа байсан” гэсэн.
Тэгвэл энэ асуудлаар найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан \”Энэ урт хугацаанд Ундрал нэг ч удаа олон нийтийн хэрэгсэлээр гоншигнож, худлаа vнэн ярьж дарам шахалт болоогvй! Уран бvтээл зогсоогvй л ирсэн. Намайг доромжилж гүтгэж болно. Ганцхан Ундралыг улс төрийн энэ заваан тоглоомдоо ашиглахгүй байхыг хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Нинж