Хан-Уул дүүрэг дэх Нисэхийн зам буюу \”Буянт-Ухаа-1” хорооллын урд замд \”Sinotruk ZZ” маркийн автомашины жолооч унадаг дугуйтай явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ. Тус хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газарт шалгаж байна. Дашрамд дурьдахад, талийгаач Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 44 настай эрэгтэй аж.
эх сурвалж: eagle.mn