Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан хууль зөрчсөн спикерээ ажлаа өг гэсэн шаардлага, эсэргүүцэл дунд үргэлжилсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг тараах гарын үсэг зурцгаая гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.
Чуулган завсарлах үеэр сэтгүүлч эрхэм гишүүнээс тодруулга авахаар түүний өрөөгөөр ороход алдарт Дамбын Хишгээ байж таарсан явдал олны анхаарлыг эрхгүй татаж байна.
Олонд Дамбын Хишгээ нэрээр танигдсан тод манлай уяач, “Модун хаан” группын Ерөнхийлөгч Д.Хишигжаргалыг Мие даргын МАНАН бүлэглэлд асар их нөлөөтэй нэгэн гэлцдэг. Тэр ч бүү хэл одоогоос таван сарын өмнө Засгийн газрыг огцруулах асуудлыг МАНАН бүлэглэл сөхөж эхлэх үед “сахал” Ж.Бат-Эрдэнийг сайдын суудлаа алдахаас хамгийн их айж буй, ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн гэдэг сул талыг нь олж харсан Миегийн бүлэглэл өөдөөс нь Дамбын Хишгээг явуулсан гэдэг. Ж.Бат-Эрдэнэ гишүүн Дамбын Хишгээгийн үгнээс зөрөх нь бүү хэл өөдөөс нь эгц ч харж чаддаггүй нэгэн байсан гэх юм билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн танхимаа огцруулах бүлэглэлд нэгдсэн шалтгаан цаанаа олон бололтой.