МАХН-ынхан \”Шударга сонгуулийн төлөө” гэсэн уриатай жагсаалыг өнөөдөр хийхээ мэдэгдээд байсан. Хуулийн дагуу жагсаал цуглаан хийхдээ тухайн дүүргийн удирдлага, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авах ёстой.
Энэ дагуу МАХН-ынхан Тусгаар тогтнолын талбайд жагсаал хийж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүсэхээр Чингэлтэй дүүргийн удирдлагад ханджээ. Харин Чингэлтэй дүүргээс уг саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Энэ хариултыг МАХН-ынхан улс төрийн зорилготой хэмээн үзэж буй аж.