ОХУ-ын нийслэл Москва хотын төвийн бүсийн машины зогсоолын тарифыг арванхоёрдугаар сарын 15-наас нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр байршлаасаа хамааран нэг цагийн үнэ 80-380 рублийн хооронд хэлбэлзэнэ. Мөн үнэгүй зогсох хугацаа 15 минут байсныг 5 минут болгон богиносгосон хэмээн Москва хотын Тээврийн газар мэдээллээ.
Хотын төвийн машины зогсоолын тарифыг нэмэгдүүлэх санал нэг биш удаа гарч байсан. Машины зогсоолын тарифыг нэмэгдүүлэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, машины тоог хязгаарлахад нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Энэ арга хэмжээ нь зогсоолуудын ачааллыг 15-20 хувь бууруулж, улмаар хотын уугуул оршин суугчид машинаа тавих зогсоол олох боломжтой болно гэж хотын захиргаа тооцож байна.
Нэмэгдсэн тарифыг хотын төвийн Садового кольцо тойруу болон нэн их ачаалалтай байдаг хэд хэдэн гудамжинд мөрдөнө. Гэхдээ нэмэгдсэн тариф зөвхөн өдрийн цагааг өглөөний 08.00-аас оройн 21.00 цаг хүртэл мөрдөгдөх бөгөөд шөнийн тариф хөндөгдөөгүй юм.
Хамгийн өндөр буюу нэг цагийн 380 рублийн тарифыг Москва-Сити, Тверская, Арбат, Патриаршие пруды, Петровка, Неглинная, Романов переулок зэрэг газарт мөрдөнө.
Эх сурвалж: РИА НОВОСТИ