ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын “Сино Хайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай чанартай, хурдан барьж ашиглалтанд оруулах талаар ярилцав.
Энэхүү зам нь ачаалал ихтэй, байнга осол гарч, олон хүний амь нас эрсддэг, мөн аялал жуулчлалын гол замын нэг бөгөөд энэ замын ажлын бэлтгэл ажлыг сайн хангахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хүсэв. Мөн энэ өвөлдөө уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа хийж, материалын татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сараас ажлыг эхлүүлж ,аравдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтанд оруулах бөгөөд энэхүү зам нь хурдны замын бүхий л шаардлагыг хангасан байх ёстойг анхаарууллаа.