Жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас зээл авч мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гурван гишүүн холбогдож, шалгагдаж байгаа нь үнэн гэдгийг УИХ-ын гишүүд мэдэгдэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гурван хүний мөнгө угаасан нь тодорхой болоод. ХХААХҮ-ийн сайдыг томилсны дараа оруулж ирье гээд байгаа юм билээ. Хэвлэл дээр гарсан нэр үнэн байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Гурван хоногийн хугацаанд оруулж ирэх хуультай” гэж мэдэгдлээ. Гэвч УИХ-ын гишүүдийг Б.Батзоригийн адилаар аваад үлдчих болов уу гэсэн таамаг байна.