Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өчигдөр орой 18:00 цагаас 00:00 цагт өндөрлөв. Хурлын төгсгөлд АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулав. Тэгэхэд Сэлэнгэд нэр дэвших эрхээ аймгийн намын хорооноос аваад байсан С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг нарын хүмүүсийн нэрсд багахан, гэхдээ нэлээд өвөрмөц өөрчлөлт орж Л.Цандэлэгийн оронд дуучин Г.Эрдэнэтунгалаг нэр дэвшихээр боллоо. Энэ бол эцсийн шийдвэр. Тэгэхээр дуучин Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгээс нэр дэвших нь. Энэ тухай Л.Цандэлэг ч твиттерт жиргэсэн юм.
Төгс