МАН 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж, олон
нийтэд танилцууллаа. Нийтдээ 76 нэр дэвшигчээс хамгийн сонин содон нь \”Монгол
тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин, Дархан аварга А.Сүхбат
болон \”Тимон” Н.Учрал нар байлаа. П.Анужингийн хувьд нийслэлийн Баянзүрх
дүүрэгт нэр дэвших бол, дархан аварга маань МАН-ын нөлөө бүхий хоёр улстөрч
М.Энхболд, Н.Энхболд нарын хамтаар Төв аймагт нэр дэвшинэ. Харин Их Засаг их
сургуулийн өв залгамжлагч Н.Учрал нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр
дэвшихээр болжээ. Энэ удаагийн сонгуулийн хамгийн олон мандаттай газар нь
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд бөгөөд тус бүр 6 мандаттай. Харин Төв аймаг 3
мандаттай. А.Сүхбат аваргын хоёр талд хоёр Энхболд байгаа учир алзахгүй гарч ирж
УИХ-ын гурав дахь бөх улстөрч, хоёр дахь Дархан аварга улстөрч болох боломжтой.