NBA-н 2011 оны аварга, Финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч Дирк Новицики бямба гаригт энэ улирлын анхны тоглолтоо хийлээ. Герман довтлогч шагайндаа хагалгаа хийлгэсэн бөгөөд өнөөдөр Финикс Санс багийн талбайд минутын хязгаарлалттайгаар сэлгээнээс гарч, зургаан минут тоглохдоо 2 оноо авсан байна. Тэрээр өнгөрөгч улиралд 12 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 45.6%-тай довтолгоо хийж, холын шидэлтиийг 40.9%-тай гүйцэтгэсэн байна. Мөн багийн 77 тоглолтонд оролцож, бүх тоглолтын гараанд гарчээ.
Өнөөдөр гараанд гарснаар тэрээр нэгэн шинэ амжилтын эзэн болж байна. Тэрээр энэ улирлаас эхлэн нэг багтаа хамгийн удаан хүчин зүтгэсэн тоглогчоор нэрлэгдэх болж байна. Даллас маверикс багтаа 21 дэх жилдээ зүтгэж байгаа бөгөөд түүний өмнө энэ рекордыг Лос Анжелес Лейкэрс багт 20 жил зүтгэсэн Коби Брайнт эзэмшиж байсан билээ.