“Оюу Толгой” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг болох тухай заасан байдаг. Харин “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Цахилгаан станцыг хаана барих нь тодорхой болмогц санхүүгийн байгууллагад хандана. Энэ ондоо багтаан Засгийн газар шийдвэрээ гаргах шаардлагтай байна” гэж мэдэгдсэн .
Эрчим хүчний хэрэглээндээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа талаараа “Rio Tinto” группийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнауд Суарат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Оюу толгой” төслийн эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана” гэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдэгдлээ. Тэрээр цааш нь “Энэ бол Монгол улсын хэмжээнд бол ихээхэн том төсөл. “Оюу толгой” ХХК-ийн хувьд бол томоохон эрсдэл хаагдана гэж үзэж байна” ярилцлагадаа дурджээ.