2019 оны 12 дугаар сарын 18-нд АНУ-ын Нисэх хүчин 3 дугаар үеийн GPS буюу байрлал тогтоогч хиймэл дагуулын системийг дэлхийн тойрог замд оруулах ажил эхэллээ. Шинэ үеийн байрлал тогтоогч систем нь одоогийн системийг бодвол 3 дахин өндөр нарийвчлалтайгаар байрлал тогтоохоос гадна аюулгүй байдлын найдвартай хангах ажээ.
Системийн хамгийн гол онцлог нь ОХУ зэрэг өрсөлдөгчдийн зүгээс учруулж болох төрөл бүхий саатуулгаас 8 дахин илүү найдвартай хамгаалагдсан гэнэ. SpaceX компани өөрийн Falcon 9 пуужингаар хиймэл дагуулыг сансарт гаргахаар төлөвлөж байгаа ба нийт өртөг нь 7-12 тэрбум ам.доллар болох төлөвтэй. Төслийн хүрээнд нийтдээ 32 нэгж хиймэл дагуулыг сансарт гаргаж 2022 оноос системийг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөж байна.
Р.Энхболд