Цахим хуудаснаа \”borts
and byаslag” нэртэй нийтлэл гарч, олон улсын иргэд сонирхон уншиж
байна. Уг нь нийтлэлд \”Шинэ Зеландын Окланд нисэх буудал дээр Монголоос ирсэн
эмэгтэй ачаанаас мөнгөлөг цаасанд боосон хүнсний зүйлс олсон. Эдгээр нь Монгол
эмэгтэй нь тайлбарласнаар \”borts and byaslag” бөгөөд гар аргаар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн. Хэдийгээр алс холоос
энэхүү хүнсний бүтээгдэхүүнийг авч ирсэн ч Шинэ Зеландад нэвтрүүлэх боломжгүй.
Малын халдварт өвчний нян тээж байж болзошгүй” хэмээн дурджээ.
Монгол бүсгүй хэл мэдэхгүй ч охиноо бичиж
өгсөн тайлбар бүхий цаасыг хилийн албан хаагчдад үзүүлжээ. Гэсэн ч борц, бяслаг
хоёрыг Шинэ Зеландын хилээр нэвтрүүлээгүй аж.
Ер нь Монгол мал өвчин ихтэй. Мах, сүүн
бүтээгдэхүүн нь өвчний нян тээж явдаг. Энэ нь мал аж ахуй хөгжсөн Шинэ Зеланд
зэрэг орнуудад ихээхэн хохирол учруулах тухай нийтлэлийн доорх сэтгэгдэлд
дурдсан байна.
Амар