БНСУ-ын таксины дөрвөн том холбоо болон таксины жолооч нар өнөөдөр эсэргүүцэл илэрхийлэн жагслаа. Энэ нь гуравдахь удаагийн эсэргүүцлийн жагсаал юм байна. Тэд Какао капуд апплейкшныг эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа юм. Какао капул апплейкшныг татан авч бүртгүүлээд өөрийн явах чиглэл рүү зүг нийлэх хүн байвал машиндаа суулгаад таксинаас арай бага мөнгөөр хүргэж өгөх боломжтой гар утасны программ юм.
Энэ нь мэдээж таксины жолооч болон компаниудад хохиролтой. Тиймээс таксины жолооч нар өнөөдөр ажил хаяж, Засгийн газрын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн 24 цагийн туршид ганц ч такси үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс болж нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Жагсаал өдөр 14.30-д эхлэх тов гарсан. Гэвч жолооч нар өглөө эрт цуглаж, өдрийн 12 цаг гэхэд Засгийн газрын ордны өмнөх талбай эсэргүүцэгчдээр дүүрсэн байна. Энэхүү жагсаал зөвхөн Сөүлд бус Улсан, Дэкон зэрэг томоохон хотуудад өрнөж байгаа аж.