Пенсильвани мужийн сүнст хот буюу Бингхтонд очиж үзсэн үү? Хэрвээ үзээгүй бол Бингхтон хотыг зорин очих нэг шалтгааныг хэлье.
Энэ бол 130 миль буюу 210 орчим километр граффити зураг зурагдсан хурдны зам юм. Энэ зам жуулчдын сонирхлыг ихэд татаж, мартагдсан хуучин хотыг зорин очигсдын тоо нэмэгдсээр байна.
1962 онд нүүрсний уурхайд гал гарч, хаагдсан. Үүний дараа хотын оршин суугчид ч дайжсаар одоо хоосон барилгууд л энэ хотод үлджээ. Тиймээс л сүнст хот хэмээн Бингхтонг нэрлэдэг байна. Харин Бингхтон руу хүрэх 210 километр хурдны зам дээр ийнхүү зураг зурснаар хот руу зорих хүмүүсийн тоо нэмэгджээ.