Авьяаслаг Америкчууд шоу 11 дэхь удаагийн шалгаруулалтаа эхлээд удаагүй байгаа юм. 13 настай Лаура Бретан гэх охин Авьяаслаг Америкчууд шоуны шүүгч, хөтлөгч, үзэгч гээд бүгдийг нь алмайруулжээ. Тэрээр Нессон Дорма дууг дуулсан юм. Түүний гайхалтай хоолой бас нүүрний хувирал зэрэг нь үзэгчдийн төдийгүй шүүгчдийг ч шоконд оруулсан гэж хэлж болно. Шүүгчид түүний үзүүлбэрийг бүгд шагшин магтсан бөгөөд Саймон Ковелл \” Энэ олон жилүүдэд би ийм үзүүлбэрийг үзэж байсангүй\” хэмээсэн бол Спайс Гёрлс хамтлагийн дуучин \” Миний бүх биеийг арзайтал дууллаа\” гэсэн байна. Түүний үзүүлбэр дараагийн шатанд тэнцэхэд түүнд шоунд байгаагүйгээр хүндэтгэлтэйгээр баяр хүргэсэн байна.
Б.Нараа