Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг бүртгэхээс татгалзсан тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан нарыг мөн бүртгэхээс татгалзсан тухай мэдээлэл ирлээ. Тэднийг Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.4-т зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.