Хүүгээ сахилгагүйтсэнийх нь төлөө шийтгэн ойд орхин явсан хэрэг гарсан. Хэдхэн минутын дараа эргэн ирэхэд хүү алга болсон байсан . Хүү Хоккайдо арлын хойд хэсэгт байрлах хамгийн шигүү баавгай ихтэй гэдгээрээ алдартай хэсэгт алга болсон юм. Түүнийг зургаа хоногийн турш Японы зэвсэгт хүчнийхэн болон сайн дурынхан цагдаанхан гээд нийт 180 гаруй хүн хайсан. Хүүг ойн зах болох Сикабэ тосгоны орчимоос олжээ.Эцэг эх нь хүүг орхихдоо ямар нэгэн хоол хүнс үлдээгээгүй гэсэн ба хүүг эсэн мэнд олсон ч биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл хийгээгүй байна.
Б.Нараа