Лионель Месси татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон, өнөөдөр Барселона хотноо түүнийг шүүх хурал дээр өөрөө очиж мэдүүлэг өгч байна. Учир нь Месси оффшор бүсэд 4,1 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн мэдээлсэнтэй холбоотой юм.
Түүнийг шүүхийн байрны өмнө ирэхэд хэсэг фанатууд дургүйцлээ илэрхийлэн хараан хашгирчээ. \”Месси новш минь чи тэр Панамдаа очиж тогло” гэж хэсэг фанатууд хашгирч байсан гэнэ.
Сар гаруйн өмнө мэдээлсэн Мессигийн нууц дансны тухай Panama Newspaper -т энэ тухай дурдсан байснаас үүдэлтэй юм. Мессиг 2007-2009 оны хооронд 4.1 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгаж байгаа. Шүүх хурал тавдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 4-нд дуусах юм. Ямартай ч нууц данстай нь мэдэгдвэл Месси хөдбөмбөгийн ертөнцөөс нэг мөсөн арчигдаж магадгүй гэх фанатуудын таамаг байгаа бөгөөд хөлбөмбөгийн тоглогчийн гэрээ ч хатуу байдаг гэнэ.
Ямартай ч улс төр битгий хэл спортын салбарт оффшор данс илэрхэд ийм хурдан шүүхээр шийдэж байгаа нь сайхан. Манайд бол яригдаад л өнгөрөх юм даа.
Эх сурвалж: Ugluu.mn