Хийгээд сурчихсан ч гэлээ нэгэн хэвийн, ягшмал ажил хүнийг хамгийн их ядрааж стресст оруулдаг гэж үздэг. Тийм ч болохоор стресст орсон бол гадаад байдал, эсвэл орчноо өөрчлөх зэргээр шинэ соргог зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэн алжаал, стресс тайлж байхыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зөвлөдөг. Ингээд та бүхэнд алжаал тайлах 5 аргыг хүргэж байна.
1. Нэг халбага нохойн хошууг халуун буцалсан усанд хийж идээшүүлэх бөгөөд хөвөнд шингээн арчих. Нохойн хошуу нь витамин С маш баялаг ба арьсанд тэжээл өгч өнгийг нь сэргээдэг.
2. Нэг халбага зөгийн балыг ногоон цайны хандтай хамт хийж мөн арчиж болно. Зөгийн бал нь арьсны үрчлээг багасгадаг бол ногоон цайны ханд нь өнгийг сэргээдэг.
3. Тараг нүүрэндээ түрхэж болно. Ингэхдээ өндөгний шартай хольж сайтар хутгаад нүүрэндээ түрхэж болно. Ялангуяа өвлийн цагт энэ түрхлэг маш үр дүнтэй. Өвөл хүйтнээс даарч биржрүүтсэн арьсыг сэргээж өнгийг жигд толигор болгодог байна.
4. Усан үзэмний шүүсийг ашиглан түрхлэг бэлтгэж болно. Энэ нь маш хялбар. Ердөө л нэг минут хэрэгтэй. Усан үзэмийг авч шүүсийг нь шахан нүүрээ арчина. Арьсыг сайхан гөлгөр болгоно.
5. Нимбэгний хальсаар нүүрээ арчиж болно. Энэ нь витамин С баялаг бүтээгдэхүүнүүдээр арьсыг арчиж тордсоноор гайхалтай үр дүнг шууд мэдрэх болно. Мөн төмс, исгэсэн байцаа, нимбэг, долоогоно, нохойн хошуунд С витамин баялаг байдаг. Харин витамин Д нь өндөг, тос цөцгий, сүү, мөөг, загасны тосонд илүү их байдаг. Амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэхийн зэрэгцээ нүүр арчилгаанд өргөн ашигладаг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь илүү ач холбогдолтой бөгөөд янз бүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хямд тусдагаараа онцлогтой.