• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

    Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

    Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

  • Улс төр

    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд
    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигч, санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгох цаг болсон шүү

by
2019-01-02 12:11
in Ярилцлага
0
Х.Мандахбаяр: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигч, санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгох цаг болсон шүү
SHARETWEET

Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан, Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд Хуульзүй, дотоод хэргийн яаманд албан санал хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай ярилцлаа.

-УЛСТӨРЧИД ЗӨВХӨН МАНАЙ САЛБАРТ ЗОРИУЛЖ ЭНЭ ЗААЛТЫГ ОРУУЛЖ ИРСЭН-

-Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт, хэвлэл мэ­дээллийн салбарын нэгд­сэн ажлын хэсгээс са­нал хүргүүлээд байгаа. Энэ саналд тусгасан гол са­наанууд юу байв?

-Хэвлэл мэдээллийн сал­бараас Зөрчлийн тухай хуу­лийн зургадугаар зүйлийн 6.21 заалт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн эт­гээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон ний­тэд эсхүл, мэдээллийн хэ­рэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мян­ган нэгжтэй тэнцэх хэм­­жээ­ний, хуулийн этгээ­дийг хорин мянган нэгж­тэй тэн­цэх хэм­жээний төг­рөгөөр тор­го­но” гэснийг ха­сах, Эрүү­гийн хуульд бу­цаан оруу­лахгүй байх са­нал гаргасан. Бид энэ заалтыг ямар учраас хасах, яагаад эрүү­гийн хуульд бу­цаан оруулж болохгүй шалт­гаан үндэслэлүүдээ тайл­бар­ласан. Манай салбарт энэ хуулийг нэг жил таван сар хэрэглэлээ. Энэ явцад 6.21 гэсэн заалт амьдралд уял­­дахгүй байгаа нь олон жи­­шээн дээрээс нотлогдсон. Тэр болгоныг дурдалгүй, би танд гурван үндэслэл хэлье.

Нэгдүгээрт, энэ заалт нь эрхзүйн давхардлыг бий болгосон байна. “Гүтгэх” гэ­сэн асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах”, 497 ду­гаар зүйлд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүндэд хууль бусаар санаа болон бол­гоомж­гүй­гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй” мөн хуулийн 511 дүгээр зүйлд “Бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ та­раа­сан этгээд түүнийг бодит бай­далд нийцэж байгааг но­­толж чадахгүй бол гэм хо­­­рыг мөнгөн болон бусад хэл­­­бэрээр арилгах үүрэгтэй” хэмээн маш нарийн зохи­цуул­сан. Өөрөөр хэлбэл, Ир­­­гэ­ний хуулиар иргэний нэр төр, алдар хүндэд халдсан, гу­таан доромжилсон бол тэр харилцааг зохицуулах заалттай.

Тийм учраас Зөрчлийн хууль дээр энэ заалтыг дав­хар­дуулж байлгах шаард­лага байхгүй. Харин бид иргэд­­дээ хуулиа сурталчлах хэрэгтэй. Хууль сурталчлах ажил бол төрийн ажил. Гэвч хэвлэл мэдээлэл сэтгүүлзүйн салбарынхан бид нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний хуулийн дээрх заалтуудыг олон нийтэд сурталчилъя, төр хамтраад оролцоод явах саналыг Хуульзүй, дотоод хэргийн яаманд бид тавьсан.

Хоёрдугаарт, Бид Үндсэн хуулийнхаа үзэл санаа агуул­гыг Зөрчлийн хуулийн дээрх заалтаар зөрчиж байгаа. Үндсэн хуульд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглан заасан. Мөн хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн. Гэвч Зөрчлийн хуулийн дагуу шүүх­гүйгээр яллаж байгаа. Монгол Улсын ардчиллын эрхэм дээд үнэт зүйл нь чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн хүн бүр ярьж байна. Энэ үгийг хамгийн их хэлэх дуртай хүмүүс бол эрх мэдэлтнүүд, улстөрчид. Гэвч тэр эрхэм дээд үнэт зүйлийг хамгаалах, хөгжүүлэхэд хэн анхаарч байна вэ. Одоо бүгд лоозогнож ярихаа болиод асуудлыг шийдье.

Хатуухан хэлэхэд, улстөр­чид зөвхөн манай салбарт зориулж маш увайгүйгээр энэ заалтыг хийсэн. Тэд хоо­рондоо ярилцаж бодож боловс­руулаад, гэтэх мая­гаар гэнэт парламент руу оруулж ирсэн шүү дээ. Бид ч тухайн үед мэдээлэл муутай байсан. Хувь хүнийг 100 сая, албан байгууллагыг 200 сая төгрөгөөр торгоно гэ­сэн заалттайгаар оруулж ирэхэд, тор­гуулийн хэмжээнд анхаарал хандуулж маргасаар байгаад хоёр сая, хорин сая болгоод гаргачихсан.

Гэтэл эндээс үүсэх нийг­мийн болон эрхзүйн үр дагав­рыг хэн ч тооцоолоогүй.

Өнөө­дөр бид Үндсэн хуулиа зөрч­сөн энэ хуулийн заалтыг хэрэглэсээр байна.

Гуравдугаарт, НҮБ-ын Хү­ний эрхийн хорооноос Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийг хэрэг­жүү­лэхтэй холбоотойгоор тайл­бар зөвлөмж гаргасан. Үүнд, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах шаард­лага шалтгааныг тодор­хой­лох­доо, хэд хэдэн зарчмыг баримт­­лахыг зөвлөсөн байдаг.

Ерөнхийлөн дурдвал тэд­гээр зарчимд, үзэл бод­лоо илэрхийлэх эрх чөлөө, хэв­лэлийн эрх чөлөө бо­лон сэт­гүүлчийн аюулгүй байдал­тай холбоотойгоор хэрэгжүүлж болох эс болох зөвлөмжүүдийг нарийн тодорхой гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой хол­боотой заалтыг бүрэн халахыг сануулсан байдаг. 2015 оны есдүгээр сард Монгол Улс эд­гээр зөвлөмжүүдийг бүрэн хэ­рэгжүүлэх үүрэг амлалт авч үүнийгээ Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн Ерөнхий төлөвлөгөө батлах тухай 204-р тогтоолоор баталгаажуулсан. Монгол Улс нэгэнт хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан энэхүү зөв­лөмжөө дагаж биелүүлэх учир­­тай. Эс бөгөөс олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд ямар нэгэн байдлаар сэв суух аюултай.

-Энэ хуулийн 6.21 гэсэн заалтаар шийтгүүлэгчдийн 90 хувь нь хэвлэл мэдээл­лийн байгууллага, сэтгүүлч нар байгаа гэсэн мэдээллийг прокуророос өгч байсан. Үүнээс харахад, хэвлэлийн салбарынханд л үйлчилдэг заалт мэт харагдаж байна?

-Би дээр хэлсэн шүү дээ. Бидэнд зориулсан хуулиа гэж. Энэ заалтын дагуу зөвхөн энэ оны эхний арван сард гэ­хэд, 374 зөрчил бүртгэж, 57 хүн хоёр хуулийн этгээд нийт 118 сая төгрөгөөр торгуулсан байна. Хэдийгээр торгуулаагүй боловч, амаа үдүүлсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч маш олон байгаа. Өөрөөр хэлбэл, гарцаагүй торгуулах гээд ирэхээрээ эрх мэдэлтний аманд орж бууж өгсөн гэсэн үг. Өөрийнхөө бич­сэн зүйл, үзэл бодлоо хамгаалахын төлөө тэмцэх боломжгүй болсон.

Зөрчлийн хуулийн хамгийн хэцүү зүйл бол хэргийг шүүх­гүйгээр шийддэг. Энэ хүнийг шийтгэх үү, үгүй юу гэдгийг хорооны цагдаа мэддэг. Хо­рооны цагдаа бол маш эмзэг албан тушаал юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Дээрээс нь дүүргийн цагдаагийн дарга, мөрдөн тасгийн дарга ярихад л ту­шаа­лыг шууд гүйцэтгэж байгаа. Цагдаагийн ажилтан бол дээд албан тушаалтныхаа үүргийг ёсчлон биелүүлэх онцгой шинжтэй алба шүү дээ.

Жишээлбэл, мэдээллийн сайттай холбоотой гомдол Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр ирж байгаа. Тэр дарга газрын дарга руу цохно, цаашаа дүүргийн цаг­даагийн дарга руу гэх мэтээр цохож явсаар нэг байцаагчийг томилж байгаа юм. Гэтэл нөгөө байцаагч өөрийнхөө хам­гийн том даргаас ирсэн үүргийг заавал биелүүлэх ёс­той юм байна гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр хэрэгт ханддаг.

Харин Иргэний хуулиар бол шүүх дээр очоод өөрийнхөө нотлох баримтуудыг хоёр талаас гаргаж ирээд, эрх тэгш мэтгэлцэж байж гэм буруутай эсэхээ тогтоолгодог.

-Магадгүй “гүтгэх” гэсэн заалтыг хуулиас авч хая­чихаад, сэтгүүлч нар дураа­раа бусдыг гүтгэж нэр хүндэд нь халдах гэж байна гэ­сэн хардлага байж болох юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сая бол би сэтгүүлчдийнхээ талаас ярилаа. Мэдээж бид асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн мэдэх эрхийг хангах суурь зарчмыг баримталж байгаа. Хоёрдугаарт, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, эрхийг хамгаалах.

Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн мэдэх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь цагдаа дээр шийдэгдсэн олон тооны хэргээс харж болно. Би танд хоёрхон жишээ дурдъя. Архангай аймгийн томоохон албан тушаалтан нэг жилд 13 удаа төрийн зардлаар га­даадад зорчсон байгаа юм. Үүнийг сэтгүүлч шүүмжилж би­­чихдээ 15 орчим гээд бич­чихэж. Цагдаагаас “Чи 13 удаа зорчсон хүнийг 15 удаа зорчсон гэж гүтгэжээ” гээд хоёр саяар торгочихсон.

Хоёр дахь жишээ, сэтгүүлч төрийн албаны томилгоотой холбоотойгоор олон жи­лийн өмнө сонинд гарсан ма­те­риалаас эх сурвалж аваад, мэдээлэл гаргасан. Урьд нь авлигын хэрэгт хол­­богдож байсан хүнийг илүү өндөр албан тушаалд то­милж болдог юм уу гэсэн са­нааг илэрхийлсэн. Гэтэл цаг­даагаас тэр сэтгүүлчийг тор­госон. Цагдаагийн ажилтан сэтгүүлчээс тухайн сониноо олж ирэхийг шаардсан байдаг юм. Сонингоо аваад иртэл сэтгүүлчээ олж ир гэсэн. Сэт­гүүлчээ олоод иртэл тэр сэт­гүүлчээс арван жилийн өмнө сонинд нийтэлсэн мэдээл­лийнхээ диктафоны бичлэгийг авч ир гэж шаарджээ. Тэрийг гаргаж өгч чадаагүй учраас хоёр саяар торгосон байгаа.

Ийм л завхрал үүсчээ. Энэ байдлаас харахад, зөв­хөн сэтгүүлчийн эрх ашиг зөр­чигдөөд өнгөрсөн биш ир­гэдийн мэдэх эрхэнд ноцтой аюул үүссэн нь тодорхой харагдаж байгаа биз дээ.

-САЛБАРЫН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН СИСТЕМ ЗӨВ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА-

-Зөрчлийн хуулиас “гүт­гэх” заалтыг хасаж болох ч Эрүүгийн хуульд оруулах тухай санал Хуульзүй, дотоод хэргийн яамны ажлын хэсгээс гарсан гэдгийг дэд сайд мэдээлсэн шүү дээ. Хэрвээ Эрүүгийн хуульд энэ заалтыг буцаагаад оруулбал ямар сөрөг үр дүн гарч болох вэ?

-Бид арванхоёрдугаар са­рын 24-ний өдөр, Хуульзүй, до­тоод хэргийн дэд сайд Б.Энх­баяртай уулзсан. Сайдын зүгээс, энэ заалтыг Эрүүгийн хуульд буцааж оруулах чиглэл барьж байгаа гэж мэдээлсэн. Сэтгүүлчтэй холбоотой асууд­лыг иргэний хуулиар зохи­цуулаад явж болох ч, сошлд хуурамч хаяг ашиглаад зо­хион байгуулалттайгаар хэн нэгнийг гүтгэн доромжилсон, тэр бит­гий хэл үндэс­ний аюул­­гүй байдалд за­нал­хийл­­сэн хэрэг зөрчил гарч байгаа энэ нөхцөлд иргэний журмаар асуудлыг шийд­вэр­лэх боломжгүй байгаа гэсэн тайлбар хийсэн. Бидний хувьд Эрүүгийн хуульд буцааж оруулж болохгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлсэн.

Үндэсний аюулгүй бай­далд заналхийлэх зохион бай­гуулалттай гэмт хэрэг гарч байгаа бол энэ асуудал бүрт тохирсон заалтууд Эрүүгийн хуульд бий. Хэрвээ үнэхээр тийм асуудал байдаг юм бол заавал хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө рүү халдсан ерөнхий заалт оруулах шаардлага байх­гүй. Гэвч дэд сайдын хэлж байгаа үгэн дотроос нэг авах зүйл бий. Хэвлэл мэдээлэл сэтгүүлзүйн салбараас гадна гүтгэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал байгаа юм билээ. Тэгвэл яг тэр харилцаагаа л зохицуулах нь зүйтэй шүү дээ. Манай салбарын хувьд Иргэний хуу­лийн дагуу шүүх дээр очоод гомдол гаргагч иргэн, хариу­цагч хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр талаас ба­римтаа гаргаад асуудлаа ший­дэх бүрэн боломжтой.

-Хуульзүй, дотоод хэр­гийн дэд сайдтай хийсэн уулзалтаас ямар нэгэн үр дүн гарсан уу?

-Дэд сайд маань Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дарга шүү дээ. Бидний уулзалтаас гурван томоохон үр дүн гарсан .Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулиас 6.21 дүгээр заалтыг хасахтай санал нэгдсэн. Хоёрдугаарт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Эрүүгийн хэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хуу­лийг боловсруулах ажлын хэсгүүдэд манай салбараас тодорхой төлөөлөл оруулж ажиллах боломж бүрдсэн. Гуравдугаарт, иргэдэд хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажилд салбарынхан хамтран ажиллахад санал нэгдсэн.

-Хэрвээ сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд заавал торгуулах, яллах хэлбэрээр биш, салбар дотроо асуудлыг зөөлөн ар­гаар шийдвэрлээд явах боломж бий юу?

-Бүрэн боломжтой. Хэв­лэл мэдээллийн зөвлөл байгуу­лаг­даад дөрвөн жил ажиллаж байна. Энэ хугацаанд, сэтгүүлчийн ёсзүй, сэтгүүлзүйн бү­тээлтэй холбоотой 243 санал гомдлыг хүлээн авч шийд­вэрлэсэн байдаг. Хэрэв эдгээр гомдлуудыг шүүх цаг­даагийн байгууллагаар шийд­сэн бол төрөөс гарах зардал, хүн хүч, цаг хугацааны асуудал гарч ирнэ. Харин эдгээр гомдлыг Хэвлэл мэдээллийн зөв­лөл өөрийнхөө хөрөнгө хүчээр хийсэн гэсэн үг. Төрийн ажлыг өмнөөс нь хийсэн байгаа биз.

Үүнээс харахад, салбарын өөрийн зохицуулалтын систем зөв гэдэг нь харагдаж байна.

-Өнөөдөр сэтгүүлзүйн мэргэжлийн ёсзүй ямар түв­шинд байна вэ? Олон ний­тийн зүгээс сэтгүүлчдийг үнэлэх үнэлэмж маш доо­гуур байх шиг?

-Би энэ тал дээр мэргэж­лийн сэтгүүлчдээ өмөөрнө. Мэргэжлийн түвшинд ажил­ладаг, эрдэм боловсрол хөө­сөн, зэрэг цолоо авсан, олон жилийн туршлагатай сэтгүүлч хүн ёсзүйн алдаа гаргасан тохиолдол байна уу. Хүн л юм чинь алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэвч зориудаар мэргэжлийн ёсзүйн алдаа гаргаж хүн гүтгэх, доромжлох үйлдэл байхгүй гэж хэлнэ. Та мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд асуусан учраас би ингэж хариулж байна. Сэтгүүлзүйн нэр хүнд унасан нь үнэн л дээ. Юунаас болов гэдгийг эргээд харъя.

Өнөөдөр сэтгүүлзүйн их дээд сургуулиудаас олон тоо­ны сэтгүүлч мэргэжилтэй за­луус төрөн гарч байна. Яалт ч үгүй сэтгүүлчийн мэргэжлийн диплом өвөртлөөд ирж байгаа юм. Тэгээд өөрийгөө сэтгүүлч гэж нэрлээд, сэтгүүлчийн хувьд гэж ирээд л сошлдож гарна даа. Яг энд зөрчил үүсч байгаа юм. Сургуулиа төгсөөд ирсэн залуучуудыг мэргэжлийн редакци дээр нэ­гээс хоёр жил нухаж байж л сэтгүүлчийн дөртэй болгож байгаа. Энэ бол гашуун боловч үнэн. Тиймээс дөнгөж төгссөн шинэхэн боловсон хүчнийг салбар нь өөрөө өлгийдөж авах, сэтгүүлчийн ёсзүй суулгах, дадлагажуулах, мэргэшүүлэх энэ үйл ажил­лагааг бид редакцидаа, сал­барын түвшинд бодлогоор хийх шаардлагатай юм. Жи­шээлбэл, би инженерээр төг­сөн­гүүтээ барилга дээр очоод барилга барина гэвэл “Ууч­лаарай” гээд хөөгөөд явуул­на биз дээ. Бид ч бас үүнтэй яг ижил зарчмаар ажил­лах ёстой. Хэрвээ тухайн хүн сэтгүүлч дипломтой ч мэргэжлээрээ ажиллаагүй, дад­лага туршлага суугаагүй бол та сэтгүүлч биш гэж хэл­мээр байна. Бид хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байх ёстой.

-Энэ ялгааг хэрхэн яаж, зааглах ёстой юм бол?

-Үүний тулд сэтгүүлзүйн мэргэшлийн зэрэг гэдгийг гар­гаж ирэх ёстой. Бакалавр, магистр, докторын зэрэг­тэй сэтгүүлч гэдэг бол боловс­ролын зэргийн асуу­дал яриг­даж байна. Энэ бол БСШУСЯ-ны буюу боловс­ролын салбарын асуудал. Их дээд сургуулиуд маань боловс­­ролын зэргээ олгоод л явж байна. Харин мэргэшлийн зэрэг гэдэг бол цэвэр манай салбарын асуудал. Санхүү­гийн салбарт гэхэд, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт гэдэг том байгууллага байдаг. Нягтлан бодогчоор төгссөн хүн, тодорхой цаг хугацаа, мэдлэгийн шалгуураар мэр­гэшсэн нягтлан бодогч болж байна. Дараа нь аудит болж байна. Дээшлэх тусам тэр хүн шалгуур давж, маш нарийн шүүлтүүрээр аудит хийх эрхээ авдаг.

Хуулийн салбарт, хуу­лийн сургууль төгссөн хүн эрх­зүйч мэргэжилтэй болно. Эрхзүйч тодорхой хугацаанд ажиллаад, Хуульчдын хол­боонд шалгалт өгч байж тэнцвэл хуульчийн үнэмлэхээ авна. Одоо л энэ хүн хуульч болж байгаа юм. Түүнээс цааш дахиад сурч байж, шал­галт өгч байж өмгөөлөгч болно гэх мэтээр цаашаа маш өндөр хэмжээнд бэлтгэгдэж байж хүний хувь заяаг шийдэж байна. Шүүгч, прокурор маш өндөр босго давж байж тэр албан тушаалд томилогдож байна шүү дээ. Харин манай салбарт, сургууль төгссөн хүн бүхэн диктафон бариад гүйгээд эхэлдэг. Гүйхийг нь зөвшөөрч байгаа ч үүнийг мэргэжлийн сэтгүүлзүй гэж нэрлэж болохгүй.

Тийм учраас сэтгүүлчдэд “Мэргэшсэн сэтгүүлч” гэсэн үнэмлэх өгөх ёстой. Төгсөөд гурван жил ажилласан хү­нээс шалгалт аваад, ядаж л зөв бичих дүрэм, мэдээ боловсруулалт, салбарынхаа ёсзүйн код зэрэг мэргэжлийн үйл ажиллагааны талаар мэдлэгийг шалгаж, нягталж байж мэргэшлийн үнэмлэх олгоё. Шүүгч, хуульчид бусдын амьдралын хувь заяаг шийд­­­дэг шиг, бид хүмүүсийн алдар, нэр хүндийн хувь заяаг шийддэг. Бид нийгмийн оюун санааг залах, соён гэгээ­рүүлэх, шударга байх, ард ир­гэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үзэл санааг хэрэгжүүлэх, чөлөөт хэвлэлийг са­хин хамгаалах үүрэг хү­лээ­дэг. Бид чинь нийгмийн өмнө маш том үүрэг хариуцлага хү­лээсэн мэргэжилтэй хүмүүс шүү дээ. Тиймээс бид ямар ч шалгуургүйгээр цаашаа явж бо­лохгүй гэж би үздэг. Энэ асууд­лыг энэ жилдээ баг­таад салбарын хэмжээнд гар­­гаж тавина. Олон талаас нь ярил­цана. Олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулна. Тэгж байж шийднэ л дээ.

-МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ, МЭРГЭШСЭН РЕДАКТОРЫН ЖИШИГ ЦАЛИНГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Мэргэшлийн зэргийг ямар байгууллага олгох юм? Хэзээ ажил хэрэг болох. Ийм эрхзүйн орчин байна уу?

-МСНЭ өөрөө энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Би ийм байр суурьтай байгаа. Мэр­гэшлийн зэрэг олгох ко­миссыг нь маш нарийн шал­гуураар бүрдүүлээд ажлаа эхлэх хэрэгтэй. Би цааш нь мэргэшлийн зэрэг олгох са­наагаа тантай хуваалцъя л даа. За мэргэшсэн сэтгүүлчийн үнэмлэхээ авчихлаа. Тэгвэл тодорхой хугацааны дараа редактор, эрхлэгч, албаны даргын түвшинд ажилласан сэтгүүлчээс дахин шалгалт аваад мэргэшсэн редакторын зэрэг өгөх ёстой. Үүнийг да­гуулаад мэргэшсэн сэтгүүлч, мэргэшсэн редакторын жишиг цалингийн хэмжээг зарлах хэрэгтэй. Тэгвэл мэргэжлийн хариуцлага нэмэгдэнэ, бид сэт­гүүлчийнхээ мэргэжлийн үнэ­лэмжийг дээшлүүлж чад­на. Бүр “Зөвлөх редактор” гэсэн мэргэшлийн зэргийг ч бид гаргах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж бид иргэний сэт­гэгдлийг мэргэжлийн сэт­­­гүүлчийн бүтээлээс ял­гаж чадна. Мэргэжлийн сэт­гүүлчийн нийгэм дэх үнэ­лэм­жийг дээшлүүлнэ. Иргэд ч сошлд бичиж байгаа болгон сэт­гүүлч биш юм байна гэдгийг ойлгоно шүү дээ.

-Ингээд ярихаар бидэнд дахиад л эрхзүйн орчин шаардагдаж байна. Үүнийг хэр­хэн шийдвэрлэж болох вэ?

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлч нарт мэргэшлийн үнэмлэх олгоно гэхээр түүнийг зөвшөөрсөн хуулийн заалт байхгүй. Нөгөө сошлчид ч мөн дэмжихгүй тал бий. Гэхдээ үүнийг хий­хээс өөр арга байхгүй. Тий­мээс бид нар салбар дотроо эхлээд олон талаас нь маш сайн ярилцаж нэгдсэн ойл­голтод хүрэх, хүлээн зөв­шөөрөх хэрэгтэй байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний ту­хай хуулийг боловсруулах аж­лын хэсэг байгуулагдаж, манай салбараас томоохон бүтэц­тэй­гээр ажлын хэсэгт орж ажил­лахаар болсон. Энэ хуу­линдаа л тусгах ёстой л доо.

-Нөгөө талаас сэт­гүүлчийн ёс зүйн асуудлын ха­жуу­гаар хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн чанарын асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Миний одоо хэлэх үгэнд хэвлэлийнхэн маань гом­дож магадгүй. Гэхдээ үнэнийг хэ­лэхээс өөр аргагүй. Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо утгаа алдсан. Зах зээлийн жамаараа бий болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нийт тоотой харь­цуулбал цөөнх болсон шүү. Өөрөөр хэлбэл, медиа салбарт дуртай ч юмуу, сэт­гүүлч мэргэжилдээ хайртай учраас, энэ салбараас хоол олж идэхийн төлөө, чөлөөт хэвлэлийн хөгжлийн төлөө зүтгэж, ухамсарлаж байгаа хэсэг нь цөөнх болсон. Энэ бол гашуун боловч үнэн.

Яагаад ийм болсон бэ гэхээр, улстөрчид болон то­моохон бизнесийн сал­барын­хан манайх руу урсан орж ирсэн. Бизнесийнхнийг буруут­гах аргагүй. Хэвлэл мэдээлэл өөрөө бизнес шүү дээ. Гэхдээ үүнд нарийн зохицуулалт хэрэгтэй.

Томоохон бизнесийн байгууллагууд бүх хэвлэл мэ­дээллийн хэрэгслийг худал­даад авчихвал юу болох вэ. Тэнцвэрт байдал алдагдахад хүрнэ.

Энэ харилцааг хуулиар зохицуулаагүй нээлттэй хэвээр байгаа. Үүнийг нэн даруй хуулиар зохицуулах ёстой.

Маш буруу буюу гажуудал үүсгэж байгаа нэг асуудал нь улстөрчид олноороо хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж байна. Тэд ихэнх нь хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй дээ. Ямар мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлж байгаа вэ гэж улс төрчөөс асуувал юу гэж хариулах бол. Та бод доо. Энэ бол жинхэнэ аюул шүү. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Хэвлэл мэдээллийн бай­гуул­лагын санхүүжилт, эзэм­шигчийг ил тод болгох хэрэгтэй. Ер нь олон нийтэд мэдээлэл хүргэх үйлчилгээ үзүүлж байгаа хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдийн тайлан балансыг олон нийтэд ил тод болгохыг ч болохгүй гэх газаргүй. Өөрөөр хэлбэл хэн, ямар хөрөнгийн эх үүс­вэ­рээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэл ажиллуулж байгааг иргэд мэдэх эрхтэй. Үүний да­раа жинхэнэ утгаараа бид салбарын жам ёсны хөгжлийг ярих бололцоо үүснэ.

Манай улс төрчид нэг тэ­нэг бодол тээж явдаг. Би нэг сайттай, эсвэл телевизтэй болохгүй бол гөвүүлээд бай­на гэж бодоод хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлд гар дүрж бай­на. Ихэнх телевиз, сайтууд улс төрийн санхүүжилттэй явж байгааг би мэднэ. Яахав улстөрч хүн иргэн хүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн хэрэг­сэлтэй байж болно. Үүнийг хориглож болохгүй. Гэх­дээ нэрээ зарла, хөрөнгийн эх үүсвэрээ нотол.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөрөнгө оруу­лагчаа ил тод зарлах ёстой гэсэн хуулийн заалт өнөөдөр байхгүй шүү дээ. Дахиад л эрхзүйн орчин дутагдаж байна?

-Яг энэ асуудлыг бид Хэв­лэлийн эрх чөлөөний ту­хай хуульд тусгахын төлөө ажиллана. Улстөрд явж бай­гаа бүх хүн бидэнд ингэж хандаж байгаа гэж үзэхгүй байна л даа. Зөв талаас нь харж байгаа, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй улстөрчид маань энэ асуудалд сэтгэл, зүтгэл гаргаарай гэж хүсье. Маш увайгүйгээр хэвлэл мэ­­дээл­лийг, сэтгүүлчдийг ху­дал­даж авахыг оролдож бай­гаа тохиолдлууд байгаа нь үнэн шүү. Тэр битгий хэл эзнийг нь өөрөөсөө санхүү­гийн хараат болгож, түүний хэв­лэлийг зорилгодоо ашиг­лах явдал ч байгаа шүү. Гэх мэтчилэн хэвлэлийн эрх чө­лөөнд заналхийлж байгаа аливаа үйлдлийг нэн түрүүнд хуулийн дагуу хязгаарлах ёстой. Хэвлэлийг худалдаж аваад өөртөө үйлчлүүлнэ, сэт­гүүлчийг хэдэн төгрөгөөр хуу­раад хүслээ гүйцэлдүүлнэ гэж бодож сэтгэж байгаа улс төрчид байвал нэг зүйлийг са­нуулж хэлье. Цаашдаа та бүхэн сайт, сонин, телевизийн ард нуугдаж, сэтгүүлчдээр гул барьж, хүссэн хүнээ дором­жилж, улс төрийн өшөө авалт хийж чадахгүй ээ. Цаашид тухайн сайт дээр гарч байгаа мэдээ болгон чиний нүүрээр ард түмэнд очих болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ медиа салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол үүнийгээ сайн бодож хийгээрэй. УИХ-ын гишүүд хүч түрээд бид энэ заалтыг хуульд оруулахгүй гэж эсэргүүцэж, унагаахыг орол­дож магадгүй. Тэгвэл та нар 75-уулаа, бид бол дөрвөн мянгуулаа шүү. Энэ хуулийн заалтыг заавал оруулах бол­но. Ингэж байж Монгол Улс цаашдаа хөгжинө. Дахиад хэлье, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигч, санхүүжилтийн эх үүсвэрийг ил болгох цаг нь болсон шүү. Сэтгүүлч, редакц, хувьцаа эзэм­шигчийн хоорондын ха­рил­­цааг маш нарийн зохи­цуулах цаг нь болсон. Энэ бол хэдэн сэтгүүлч, хэвлэл мэ­дээллийн хэрэгслийн асуудал биш. Монгол Улсын ардчиллын суурь асуудал гэдгийг бид хаа хаанаа ойлгох ёстой.

-Сэтгүүлчдийн нэгдсэн эв­лэлээс сэтгүүлчдийнхээ нийг­­мийн асуудал болон мэр­гэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрхзүйн бо­ломж бололцоог хангах та­­лаар анхаарч ажиллаж бай­­гаад олон хүн таатай хан­даж байгаа байх. Ирэх онд эвлэлээс ямар ажлууд хий­хээр төлөвлөж байна вэ?

-Он гармагц “Дэлхийн Монгол сэтгүүлч” мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээтэй хэрэгжүүлнэ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд, яам бүхэнд тухайн салбарын мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх клуб байгуулах санаа­чилга гаргаад явж байгаа. Өнгөрч байгаа 2018 онд бид сэт­гүүлчдийнхээ нийгмийн асууд­лыг шийдвэрлэх ажлын эхлэлийг тавьсан. Сэт­гүүлч орд­ноо барьж бай­гуу­лах газ­рын асуудлыг шийд­вэр­лэсэн, санхүүжилтын асуудлыг шийд­вэрлэхээр хөөцөлдөөд явж байна. 1000 сэтгүүлчийн орон сууцны асуудлыг гараанаас нь хөдөлгөж чадлаа. Бид ирэх оныг Хэвлэл мэдээлэл, сэт­гүүлзүйн салбарын га­даад харилцааны жил бол­гон зарласан. Гадаад харил­цааны жилийн хүрээнд дэлхийн хорь гаруй оронд аялж ажиллах “Медиа тур” хэ­мээх маш сайхан төсөл хэрэг­жүүл­нэ. Салбарынхаа га­даад харилцааг өргөжүүлэх, улс орноо сурталчлах, аялал жуулчлалын салбарт шинэ шан татах зорилгыг бид Медиа тур төслөөрөө дамжуулан хэрэг­жүүлэх санаачилга гаргаад явж байна. 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тун удахгүй дэлгэрэнгүй ярих болно.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Туяа

ShareTweet

Related Posts

Х.Мандахбаяр: Хүн бүр хамгийн сайн хийж чаддаг ажлаа хамгийн сайн хийе
Нийгэм

2019-05-27 14:47
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн “ЗАНАЛХИЙЛЭЛ”…
Видео

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн “ЗАНАЛХИЙЛЭЛ”…

2019-05-23 16:32
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо СЭТГҮҮЛЧЭЭ хамгааллаа

2018-08-31 09:32
}

Шинэ мэдээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ

by undesten
2026-09-19 16:38
0

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

Хар тамхитай тэмцэх албанд төхөөрөмж гаруулан өглөө

by undesten
2026-09-19 12:33
0

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Наймдугаар сард 2994 гадаадын иргэнд торгууль ногдуулж 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ

by undesten
2026-09-19 11:39
0

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай