Нөхөн нэр дэвшүүлэх
хугацаа маргааш буюу 6 сарын 4-нд дуусна. Сонгуулийн тухай хуульд зааснаар
сонгууль болохоос 25 хоногийн өмнө намууд нэр дэвшигчдээ аль тойрогт
өрсөлдөхүүлээ эцсийн байдлаар тодорхой болгох ёстой юм. Ингэж тойрогт өрсөлдөх
хүмүүсийн нэрсийн өөрчлөлт болон нэр таталт маргаашнаар дуусгавар болох бөгөөд
үүнээс хойш нэр дэвшигчид болон тойрогт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Тэгвэл АН Увс аймагт нэр дэвшээд байсан Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжавын оронд \”Оюуны
Ундраа” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд
асан С.Отгонбаяр, Өвөрхангай аймагт нэр дэвшээд байсан Ч.Даваабаярын оронд \”Дэлгэрэх
хүнс” компанийн захирал Д.Жаргал нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болж, эцсийн
байдлаар СЕХ-нд бүртгүүлэхээр болжээ.