АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 2-нд болж, дээд түвшний уулзалтыг угтаж зохиогдох дагалдах хурлуудын зардлын төсөв, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын урьдчилсан тойм төсөв, \”Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах зардлын төсөв зэргийг хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтын урьдчилсан төсөвт, арга хэмжээ болох \”Шангри-ла” төв, түнш орнуудын дээд хэмжээний зочид байрлах \”АСЕМ вилла” хотхоны түрээсийн зардал, төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зардал зэрэг багтаж байгаа аж. Зочид төлөөлөгчдөд зориулсан \”Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөвт урлаг соёл, наадмын арга хэмжээ, дэд бүтэц, талбайн бэлтгэл ажил, хамгаалалт, аюулгүй байдал, хоол хүнсний хангамж түүний аюулгүй байдлын талаар нийт 4 багц төсөв багтсан байна.
Эдгээр төсөвтэй Үндэсний Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаж, хэд хэдэн чиглэлээр хэмнэх боломж байгааг судалж, хэрэгжүүлэхийг Сангийн яамныханд үүрэг болголоо. Мөн арга хэмжээ зохиогдох газруудад цахилгаан тасрахаас сэргийлж нэмэлт дизель станц байрлуулахыг даалгав. Түүнчлэн \”АСЕМ вилла” хотхонд түнш орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын автомашины зогсоол байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.