БНХАУ-ын “State Grid corp” kopпораци нь хүн ам ихээр суурьшсан баруун хойд нутагт дэлхийн хамгийн хүчирхэг өндөр хүчдэлийн шугам барих ажлыг эхлүүлжээ. 1100 киловаттын чадалтай Changji to Guquan төсөл нь 3293 км(2046 миль) урт үргэлжлэх аж. Энэ нь АНУ-ын Лос Анжелос болон Кливленд хотуудын хоорондын зай юм. “Торгоны зам” төслийн хүрээнд баригдах 40.7 тэрбум юань (5.9 тэрбум ам.доллар)-ийн өртөгтэй энэхүү төслийг 2015 он 12 дугаар сард анх баталсан бөгөөд UHV технологийг алслагдсан бүс нутгуудад цахилгаан эрчим хүч хүргэх төсөл юм. Энэхүү төсөл нь Шинжаан мужаас эхэлдэг бөгөөд энэ муж нь нар, салхины эрчим хүчний гол эх үүсвэр болж байдаг юм.
Төсөл нь “цахилгааныг баруунаас зүүн зүгт хүргэх үүрэгтэй юм. Энэ нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн урсгалыг жолоодох боломжтой болж байгаа юм” гэж Блүүмбергийн Хятад судлалын газрын дарга Наннан Коу ярив.
Энэхүү төслийн хүрээнд баригдах шугам нь 12 гегаваттын цахилгаан дамжуулах чадалтай, жилд 50 сая өрхийг эрчим хүчний хэрэгцээгээр хангаж, 30.24 сая нүүрсний хэрэглээг халахаар төлөвлөжээ.