Монголбанк энэ улиралдаа багтаан таван мянгатын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргахаа мэдэгдлээ. Монгол улсад гүйлгээнд байгаа хуурамч дэвсгэртүүд нь ихэвчлэн 5000, 10000, 20000 гэсэн өндөр дүн бүхий мөнгөн дэвсгэртүүд байна. Тиймээс эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг хуурамч дэвсгэртээс нь амархан таних боломжтой болгон шинээр хэвлэх ажил хийгджээ. Үүний хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах соёмбод гурван хэмжээст хөдөлгөөнтэй, хөдөлгөх бүрд солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулснаар хуурамчаас ялгахад амархан болжээ.
Энэхүү мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргасан ч хуучин мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд үлдээнэ гэж мэдэгдлээ.