Өнгөрөгч ням гаригт Испани болон Мороккон хил дээр матрасан дотор нуугдан Испанийн хил давахыг оролдсон Африкийн хоёр цагаачийг илрүүлсэн байна. Уг хэрэг Мороккотой хил залгаа Африкийн эрэг дэх Испанийн Мелилла хотод болсныг Испанийн Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгджээ.
Цагаачид хууль бусаар хил давуулдаг этгээдэд тус бүр 4500 евро төлсөн бөгөөд жижиг ачааны машинд ачсан матрасыг шалгахад тэд дотроос нь гарч ирсэн байна. Харин тэднийг илрүүлэх үеэр машины жолооч зугтаж амжжээ. Тэднийг цагаачдыг түр саатуулах байранд аваачсан байна.
Итали улс Африкийн цагаачдыг эх орондоо хүлээн авахаа больсноос хойш тэд Испани улсыг зорих болсон юм. 2018 оны байдлаар нийт 62.000 цагаач Испанид ирсэн бол Мелилла хот дангаар 5000 цагаачыг хүлээн авчээ.