• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

А.Ундраа: Монголыг аврах зүйл бол оюун ухаан

by
2016-06-06 13:56
in Үндэстэн
1

\"\"

Монгол залуус оюун
ухаанаараа ч, хүч чадлаараа ч дэлхийд гайхагддаг. Дэлхийд нэртэй Станфордын их
сургуулийн профессор багшаар ажиллаж байсан Агваанлувсангийн Ундраа оюун
ухаанаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэй монголчуудын нэг нь билээ.
МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирлаар ажиллаж буй түүнтэй ярилцлаа.

–Манай нэртэй
эрдэмтэд болох академич Б.Чадраа, Х.Намсрай, Нобелийн шагналт Д.Орлох, 112 дахь
элемент гаргаж авсан багийн монгол эрдэмтэн гээд мундагчууд ажиллаж байсан
Дубнад ажиллаж байсан. Харин тэнд лекц уншиж байсан нь таны бахархал биз?

-Чингис хаан одонт Х.Намсрай багш, тэнгэрийн орноо
одсон академич Б.Чадраа, Нобелийн шагналт Д.Орлох агсан зэрэг физикийн
салбарынхаа мундаг эрдэмтэдтэй би ажил хэргийн шугамаар олон жил холбоотой
ажиллаж ирсэн. Миний дандаа л хүндэлж хайрлаж явдаг хүмүүс. Чингис хаан одон
гардсаных нь дараахан Х.Намсрай доктортой бид хамтран нэг лекц зохион
байгуулсан юм. Тэр үеэр багш маань \”Монголыг аврах зүйл бол оюун ухаан шүү”
хэмээж байсан нь байнга миний сэтгэлд уяатай явдаг болсон. 2003 онд АНУ-д
эрдмийн ажил хийж байхдаа Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд
уригдаж лекц уншсан юм. Миний багын мөрөөдөл бол Дубнад очиж ажиллан, эрдмийн
зэрэг хамгаалах байв. Гэтэл тус институтэд уригдаж лекц уншиж явсан маань миний
амьдралд үнэхээр сайхан аз завшаантай, мартагдашгүй үйл явдал болсон. Тус
институтийн эрдэмтэд миний эрдмийн ажлын талаар судалсан байв. Гэхдээ надтай
уулзаагүй байхдаа 60 орчим насны эрэгтэй хүн болов уу гэж бодож байсан гэсэн.
Тэнд очоод лекц уншихаар 30 шүргэж яваа Монгол эмэгтэй очсонд оросууд их
гайхаж, баярлаж, бахархаж байснаа дараа нь хэлж байсан л даа. Тэгэхээр
амьдралын минь бахархалтай, мартагдашгүй дурсамжуудын нэг нь энэ үйл явдал яах
аргагүй болж байгаа юм.

-Ийм өндөр боловсрол эзэмшихийн
тулд ямар зам туулав?

– Физикч болсондоо би үнэхээр бахархдаг. Энэ шинжлэх
ухаан намайг их олон зүйлд бэлтгэсэн. Олон жил сурч, эрдэм шинжилгээний ажил
хийсэн маань намайг тэвчээртэй болгожээ гэж би дотроо боддог юм. Физикийн
эрдмийн зэрэг хамгаалж, олон жил судалгаа хийж, гадаадын улс орнуудад явахдаа
өөрийгөө спортын тэмцээн уралдаанд оролцож явж байгаатай адилтгаж үздэг.
Спортод олон жилийн уйгагүй бэлтгэл сургуулилалт хэрэгтэй гэдэг шиг физикийн
шинжлэх ухаанд ч бас олон жилийн сургуулилалт үр дүнд хүргэдгийг ойлгосон.
Миний бага нас Налайхын уурхайчдын тосгонд өнгөрсөн. Аав минь насаараа уурхайд
ажиллаж, ээж минь II дунд сургуульд математикийн багш байсан юм. Налайхт дунд
сургуульд сурч байхад тэр үед районы Хүндэт самбарт аавынхаа хамт зураг минь
байв. Хөдөлмөрийн сайчуудтай хамт нэг л сурагчийн зураг гурван жил байсан нь
минийх. Район, хот, улсын математик, физикийн олимпиадад байнга оролцож, улмаар
МУИС-ийн дэргэд байгуулсан гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуульд элсэн
суралцсан. 1994 онд МУИС-иа төгсөөд анхны магиструудын нэг болж, 1995 онд
хамгаалж байв. Энэ хугацаанд өөрийгөө дайчлан англи хэл судалж, суралцаад
ЮНЕСКО-гийн тэтгэлэгт хамрагдан Итали улсад суралцсан. Төгсөж ирээд МУИС-даа
багшилж байгаад 1998 онд АНУ-д докторантурт суралцахаар явсан юм. Ингээд
бодохоор би дэлхийг тойрсон байна л даа.

-Тэр үед Засгийн газраас
тэтгэлэг олгодог байгаагүй юм уу?

-Засгийн газрын тэтгэлгийн шалгуур их өндөр байсан. Онц
сайн суралцсан байх ёстой, заавал эх орондоо буцаж ирээд таван жил ажиллах
зэрэг шаардлага тавьдаг байсан юм. Тэдгээр шаардлагыг нь би хангасан учраас
тэтгэлэг авч байв.

-Та эрдмийн ажил хийж
байгаад Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болсон хүн. Ямар ажил хариуцан хийж
байв?

-2010 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар
намайг томилсон. Энэ бол миний төрийн ажилд зүтгэх гараа байв. Энэ ажлыг хийж
байхдаа Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын,
Цөмийн эрчим хүчийг энхийг зорилгоор ашиглах олон улсын гэрээ хэлэлцээр зэргийг
хариуцан ажиллаж байсан.

-Цөмийн асуудал хариуцаж
байсан хүний хувьд асуулгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Хүн өнөөдөр
амьдралдаа өдөр бүр л цацраг идэвхт бодисын дундуур явж байдаг. Энд тэндэхийн
хамгаалалтын хаалга, рентген төхөөрөмж, эмчилгээнд хүртэл ашиглаж байгаа шүү дээ.
Тэгсэн атлаа монголчууд үүнээс айгаад байгааг засаж залруулах боломж юу байна
вэ?

-Би өөрөө физикч хүн, цөмийн асуудал хариуцаж, төрийн
бодлого боловсруулалцаж явсан төрийн албан хаагчийн хувьд Хүн хэдийгээр цацраг
идэвхт бодис, радиацаас айдаг боловч өдөр тутмын амьдралд байнга л тохиолдож
байдаг зүйл шүү дээ. Гэртээ байхдаа ч, гадаа ч байнга л цацрагтай таарч байдаг.
Нарнаас ч гэсэн цацрагийн нэг хэлбэр тусаж байгаа шүү дээ. Бүх гэрэл цацраг
ялгаруулж байдаг. Рентген зураг авахуулах, эмчилгээний оношлогоо хийлгэхдээ ч
MRI төхөөрөмжинд ордог. Энэ бүхэн цөмийн технологи амьдралд хэрэглэж буйн
жишээ. Амьдралдаа өдөр бүр ийм цацрагтай харилцаж байгаа атлаа айж байгааг
засаж залруулахын тулд олон нийтэд зөв ойлголт өгч, ухааруулан таниулах
хэрэгтэй гэж үздэг. Олон нийтийн тавьж буй асуултад мэдлэгтэй хүмүүс нь
нээлттэй хариулах, цөмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь
зөв ойлголт өгч, мэдээ мэдээллээр хангаж байх ёстой болов уу. Дээр нь их дээд
сургууль, эрдэмтэн мэргэдийн гүйцэтгэх үүрэг их бий. Мэргэжлийн ажлаа хийхийн
сацуу олон нийтэд хүрч ажиллах нь тэдний хийх ёстой ажлын нэг гэж боддог.
Иргэдэд цөмийн талаар зөв ойлголт өгөх нь миний өөрийн ажлын нэг хэсэг гэж би
үздэг л дээ. Тиймдээ ч хаана ч явсан хүмүүс цөмийн талаар асуувал би хариулахаас
огт дургүйцдэггүй.

\"\"

-Дунд сургуулийн сурах
бичигт илүү гүнзгий мэдээлэл оруулбал бас зүгээр болов уу гэж бодох юм. Та ямар
байр суурьтай байна вэ?

-Дунд сургуулийн физикийн хичээлээр атом, цөм, протон,
нейтрон гээд үздэг шүү дээ. Энэ бол цөмийн физикийн талаар судалж буйн нэг
хэлбэр. Гэхдээ хэрэглээ талаас нь илүү гүнзгий мэдлэг олговол зүгээр юм болов
уу. Жишээлбэл, өнөөдөр хүн бүр л гар утас ямар ч юмнаас айлгүйгээр хэрэглэж
байна. Тодорхой жишээн дээр тайлбарлан ойлгуулбал, хүмүүс айхгүйгээр, харин ч
илүү боловсролтойгоор хүлээн авах болов уу.

-Монгол хүний оюуны чадавх
ямар өндөр вэ гэдгийг манай олон залуус харуулж явдаг. Тэдний нэгд та зүй ёсоор
орно. Дэлхийд алдартай Стэнфордын их сургуульд ажиллаж байсан дурсамжаасаа
хуваалцаач.

-Би Стэнфордын их сургуульд очиж ажиллатлаа би нэлээн
хол зам туулсан. Энэ сургуульд ажиллаж байсан минь миний амьдралын сайхан
дурсамжуудын нэг. Ганц надаар тогтохгүй монгол залуус дэлхийд нэр хүндтэй олон
лаборатори, институт, их дээд сургуульд амжилттай ажиллаад явж байгаа. Дахиад л
спортоор жишээ авъя. Тив, дэлхий, олимпын олон уралдаан тэмцээнээс Монгол хүн
медаль авч байгаатай адилхан нарийн мэргэжлийн шинжлэн ухааныг судлан амжилттай
явж байгаа залуучуудыг Монгол Улсынхаа нэрийг сайнаар гаргаж, оюуны спортын тавцанд
манлайлал, аваргууд болоод явж буйн жишээ гэж боддог. Өнөөдөр Японд монголчууд
сүмо бөхийг нь эзэгнэнхэн байна. Түүнээс гадна жүдо, бокс, буудлагын спортоор
дэлхийн тавцанд нэр хүндтэй байгаа. Яг үүн шиг суурь шинжлэх ухаанаар
монголчууд маш амжилттай явж чаддаг. Энэ бол бидний оюуны чадавхыг харуулж буйн
тод жишээ. Тэгэхээр монголчууд хүч тамираараа ч, оюун ухаанаараа ч дэлхийн
шилдгүүд байж чадна гэдгийг илтгэж байгаа юм. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөр,
зорьсон зорилгоо зөв тодорхойлж зүтгэснээр л ийм амжилтад хүрнэ шүү дээ.

-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?

-МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирлаар
ажилладаг. Намын бүтцэд ордог уг академи маань анх 1955 онд Намын түүхийн
институт нэртэйгээр байгуулагдсан. 1990 он хүртэл намын үзэл суртал, тухайн
үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг төлөвлөж
байсан намын уураг тархи болсон чухал байгууллага юм. 1990 оноос хойш \”Прогноз”
төв нэртэй ажиллаж байсан. Өдгөө улстөрчдийн болон намуудын рейтингийн
судалгаа, намын гишүүд, дэмжигчдийг сургаж, чадавхжуулах, хэвлэл мэдээллийн
мониторинг гээд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинэ асуудлуудыг хариуцан ажиллаж
ирсэн. Стэнфордын их сургуульд бодлогын судалгаа хийж байсан хүний хувьд
Стратеги академийн захирлаар томилогдсоноос хойш бодлогын судалгааг хөгжүүлэх
талаар бид анхаарч ирлээ. Манай академийн дэргэд үе үеийн удирдах түвшинд
ажиллаж байсан болон бусад салбарын шилдэг эрдэмтэд багтсан Эрдэмтдийн зөвлөл
гэж байдаг. Намайг ажлаа авахад улс төр, түүхийн гээд нийгмийн ухааны чиглэлийн
эрдэмтэд түлхүү байсан бол бид эгнээгээ өргөжүүлж, эдийн засаг, банк, санхүү,
инженерийн болон техник технологийн гээд олон эрдэмтдээр хүрээгээ тэлж байна.
Бид тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, намын мөрийн хөтөлбөртөө
эрдэмтэн судлаачдын бодол, дүгнэлтийг тусгахаар ажилладаг.

-Яг яаж ажиллав?

-Манай академи намын Удирдах зөвлөлийн аппараттай
хамтран олон хийсээр байна. Өнгөрсөн оны сүүлчээр \”Бид хамтдаа” гээд бүтэн
долоо хоногийн турш үндэсний форум зохион байгуулсан. Энэ үеэр нийгэм, эдийн засаг,
уул уурхай, хөдөө аж ахуй, залуучуудын бодлого гээд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг
хийсэн юм. Маш олон хүн оролцож, улс төрийн лидерүүд, иргэний нийгмийн
манлайлагчид гээд салбар, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд ирж бодол санаагаа
уралдуулан хэлэлцсэн нь манай намын мөрийн хөтөлбөрийн боловсруулалтад чухал
эхлэл болсон. Энэ бол бодлогын судалгааг манай академи хэрхэн хийж байгаагийн
тодорхой жишээ гэж хэлж болно.

-Намуудын төлөвшлийн талаар
ямар дүгнэлттэй явдаг бол?

-Манай Стратеги академи бол намын дэргэдэх байгууллага
гэж би дээр хэлсэн. Миний бодлоор Монгол Улс хөгжлийн зөв чиг хандлагатай
байхын тулд төрийн эрх барьдаг том намууд төлөвших ёстой. МАН бол 90 гаруй
жилийн түүхтэй ууган хүчин. Институцийн хувьд ярих юм бол ууган хүчний жинтэй,
буурьтай байр суурьтай явж ирсэн. Нам 1921 оноос хойш их урт, маш амаргүй замыг
туулж ирснийг уншигчид маань мэдэж байгаа. Орчин үед тулгамдаж буй асуудал бол
гишүүдийн болон намын бодлогын боловсруулалт. Аливаа нам бодлогоо сайн
боловсруулж байж, засгийн эрх барих үед нь тэр бодлого төрийн бодлого болж
хэрэгжинэ. Улс орноо авч явахын тулд нам өөрөө төлөвших ёстой. Боловсон хүчний
буюу хүний нөөцийн бодлогын хувьд зөв хүнээ зөв ажил дээр нь томилж ажиллуулах
бэлтгэлийг хангах, ёс зүйн өндөр шаардлага тавих ёстой. Намын улстөрийн үзэл
баримтлал тодорхой байх ёстой. Цаашлаад дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай
хөл нийлүүлж, Монгол Улсынхаа урт хугацааны хөгжлийн стратегийг ингэж удирдана
хэмээн тодорхой байлгах нь чухал гэж бодож байна.

-\”Улс төрийг чи сонирхдоггүй
ч, улс төр чамаар оролдоно” гэж үг байдаг шүү дээ. Та улс төр сонирхдог байв
уу. Заавал яагаад МАН-ыг сонгох болсон юм бэ? Уг нь залуус демократ үзлийг
илүүд үзээд байх шиг санагддаг юм.

-Би бол зүүн төвийн буюу социал демократ үзэлтэй хүн.
Энэ үзлийг хүнлэг, ардчилсан философи гэж боддог учраас үзэл бодлоо дагаад
МАН-ын гишүүн болсон. Социал демократ үзлийг маш товчоор тайлбарлахад ард
түмний цөөн хэсэг нь маш чинээлэг, цөөхөн хүн эмзэг ядуу, ихэнх нь чинээлэг
дундаж давхаргад хамаарах, геометрийн дүрсээр үзүүлбэл ромбо хэлбэртэй
хуваарилалттай байхыг хэлээд байгаа юм. Либерал ардчилсан буюу барууны үзэл бол
гурвалжин хэлбэртэй. Орой хэсэгтээ хүчтэй том цөөн корпорацууд байж эдийн
засгийн хувьд чадавхжиж нийгмээ чирч явна гэсэн үг. Миний хувьд социал демократ
үзэл илүү хүнлэг санагддаг. Би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг хувиа
хичээсэн үзэл надад таалагддаггүй. Тиймээс МАН-ыг сонгох болсон. Залуус өөрийн
итгэл үнэмшил дээрээ тулгуурлан аливаа улс төрийн намыг сонгон, гишүүнээр элсэж
буйг маш зөв гэж боддог. Манай найз энэ намд орж байна гээд дагаад элсэх биш,
өөрийн гэсэн бодолтой, үзэл баримтлалтай улс төрийн хувьд идэвхтэй байх нь
иргэн хүний хувьд эрх, үүрэг төдийгүй улс орноо хөгжүүлэхэд чухал оролцоо юм.
Тиймдээ ч залуусыг улс төрийг сонирхоосой гэж бодож байна.

-Та залууст хандсан олон үйл
ажиллагаа явуулж, лекц уншиж байсан гэсэн. Ялангуяа мэргэжлээ сонгох, тэтгэлэгт
хамрагдах талаар нэлээд зөвлөдөг гэж сонссон.

-Монголд ирснээсээ хойш залуучуудад хандсан, гадаад,
дотоодын өндөр боловсролыг хэрхэн эзэмших, яаж тэтгэлгээр суралцах, хувь хүний
манлайлал, өөрийгөө хөгжүүлэх зэрэг сэдвээр залууст тулгамдаж буй асуултуудад
хариулт өгөх зорилгоор ийм ажил хийсэн. \”Зорилго тодорхой бол сурах арга бий”
гэсэн сэдвээр хэд хэдэн удаа лекц уншсан л даа. Ингэснээр залуусын манлайллыг
хөгжүүлэх тал дээр нэлээд тус дөхөм үзүүлсэн болов уу. Станфордод ажиллаж
байхад АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж амьдардаг монголчууд бие биетэйгээ
уулзаж баяр ёслол тэмдэглэж байхдаа танилцсан нутаг нэгтнүүд маань зөвлөгөө их
авдаг байлаа. Монголдоо ирсний дараа ч ах дүү, хамаатан садан, найз нөхөд,
хөршүүд, таньдаг хүмүүс минь хандан гадаадад суралцах талаар зөвлөгөө авдаг. Би
аль болох л цаг зав гаргаад зөвлөхийг боддог. Зөвлөгөө авсан залуусаас өнөөдөр
амжилттай яваа хүмүүс ч бий. Тэд бүгд л надтай холбоотой байж талархаж явдагаа
илэрхийлдэг нь надад сэтгэлийн ханамж өгдөг.

-\”Монголын залуу лидер
хөтөлбөр” таны энэ ажлын үргэлжлэл үү?

-2009 оноос эхлэн энэ хөтөлбөрийг санаачлан зохион
байгуулж байгаа. Өмнө нь есөн удаа зохиогдож, 10 дахь удаагийнх нь энэ намар
Улаанбаатарт болох юм. Гадаадад суралцаад Монголдоо эргэн ирж буй залуучуудыг
хоорондоо уялдаа холбоотой ажиллах, хувь хүний болон нийгмийн манлайллаа цаашид
илүү өргөжүүлэх, салбар, салбарын шилдэг залуусыг эгнээндээ нэгтгэх зорилготой
хөтөлбөр юм. \”Монголын залуу лидер хөтөлбөр”-ийн оролцогчид суралцаж буй болон
эзэмшсэн мэргэжлээрээ илүү шилдэг байхыг шаардахаас гадна нийгэмдээ тухайн
залуу хувь хүний оролцоо, нийгмийн асуудалд яаж хариуцлагатай хандаж ирсэн,
олон нийтийн эрх ашгийг хамгаалсан асуудал дээр бусдын төлөө юу хийж чадсан бэ
гэдгийг өөрөөсөө асууж чаддаг болдог нь ажиглагдсан. Би өөрөө ч эдгээр
шалгуурыг өөртөө тавьж байдаг. Залуу хүн гадаадын шилдэг сургуульд тэтгэлгээр
яаж суралцах вэ гэж өөрийгөө боловсруулж, болгоод зогсохгүй өрөөлийн төлөө бас
явж байх нь жинхэнэ манлайллын хамгийн тод хэлбэр. Гэрэл бариад өөрөө манлайлан
бусдыгаа чиглүүлэн дагуулан явдаг шиг бусдын төлөө тодорхой хэмжээгээр өөрийгөө
зориулаад явахыг манлайлах гэж хэлж байгаа юм. Харвардад сурч байсан Тана гэж
охин \”Монголын залуу лидер хөтөлбөр”-т хамрагдан, өөрийн санаачилгаар Монголд
дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдад өндөр хөгжилтэй оронд суралцах тэтгэлэг
олоход зориулсан зуны эрчимжүүлсэн сургалт хөтөлбөрийг Зориг сантай хамтран амжилттай
хэрэгжүүлж байна. Энэ бол манай залуу манлайлагчдын хийж буй ажлын нэг хэлбэр.

\"\"

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай