Zero Hedge:Хятадын Шинжлэх Ухааны Академийн “Далянь” Хими Физикийн Хүрээлэнгийн судлаачид зэсийг урвалд оруулж алттай төстэй шинэ металл гарган авсан талаар “Өмнөд Хятадын Өглөөний Пост” сонинд нийтэлжээ.
Хувиргасан зэс нь алттай ижил харагддаг төдийгүй, ижил жинтэй. Энэ шинэ металлийг электроникийн үйлдвэрлэлд алт, мөнгөний оронд ашиглах боломжтой юм байна.
Судалгааны багийнхан цэнэглэгдсэн халуун аргон хий ашиглан зэсийг дэлбэлж, ингэснээр ионжиж идэвхтэй хөдөлгөөнд орсон бичил бөөмс зэсийн атомын бүтцийг эвдсэн байна. Энэ талаар судалгааны багийн ахлагч Профессор Сун: “Зэсийн нано биетүүд алттай маш төстэй катализатор болсон. Туршилтын үр дүнгээс зэсийн нано биетүүд “тахиаг” ч “галт шувуу” болгож чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна” гэжээ.