Дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг Швейцарь Улс иргэддээ сар бүр 2500 франк /4 сая 950 мянган төгрөг/ олгох гэсэн боловч үүнийг зарим иргэд хүчтэй эсэргүүцэж, 100 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулсны улмаас Засгийн газар бүх нийтийн санал асуулга авахаар болсон.
Иргэдийн зүгээс сар бүр 2500 франк авлаа гээд тэдний амьдралд онцын өөрчлөлт гарахгүй, тиймээс энэ мөнгийг улс орны хөгжилд зарцуулсан нь дээр хэмээжээ. Швейцарь Улс 8 сая 211 мянган хүн амтай бөгөөд 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 82 мянган ам.доллар.
Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн боломжийн амьдралтай улсуудын нэгээр тодордог ч Засгийн газрын зүгээс нэг иргэнд сар бүр 2500 швейцарь франк олгож улсынхаа амьжиргааны төвшинг дээшлүүлж, дэлхийд тэргүүлэгч орон болгохоор төлөвлөсөн байж. 8 сая 211 мянган хүнд сар бүр 2500 франк /манайхаар 5 сая төгрөг/ өгнө гэдэг маш их тоо. Гэхдээ энэ тоо Швейцарь Улсад огтхон ч асуудал биш аж. Ямартай ч, бүх нийтийн санал асуулгаар, Швейцарьчуудын 76.9 хувь нь сар бүр 5 сая төгрөг зүгээр аваад амьдрахаас татгалзжээ. Энэ нь 8 сая 211 мянган хүн амтай Швейцарь Улсын 6 сая 314 мянган иргэн энэ мөнгийг авахгүй гэсэн үг бөгөөд эсрэгээрээ 23.1 хувь буюу 1 сая 896 мянган хүн \”авна\” гэж хариулжээ.
Ингээд иргэдийн дийлэнхийн саналаар сар бүр иргэн бүрт 5 сая төгрөг зүгээр өгөх Засгийн газрын хуулийн төсөл нуран уналаа. Товчхондоо, Швейцарчууд сарын 2500 франк /5 сая төгрөг/-ийг тоохгүй болтлоо хангалуун сайхан амьдарч байна. Нөгөө талаас нийгмийн бүхий л асуудлаа цэгцэлсэн Засгийн газар ард иргэдээ жаргаах цаг нь болжээ хэмээн тэднийг улам амар тайван, стрессгүй амьдруулахын тулд иргэнд бүрт сар бүр 2500 франкийн буцалтгүй тусламж олгох хуулийн төсөл боловсруулсан нь энэ аж.
Төгс