Япон-Монгол хооронд байгуулсан \”Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм.
Ингэхдээ Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болсон юм. Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татварыг чөлөөлж, тэглэх юм. Харин 4-6 жил ашигласан автомашины татварыг жил бүр буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөхгүй байхаар тохирчээ.
Япон-Монголын худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай орны нийт худалдааны ердөө 3-4 хувийг эзэлж байгаа юм.