Энэ сарын 4-нд АН-аас нэр дэвшигч ХУД-ийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хуралд оролцсон хүмүүсийн нэг нь нас барсан талаар нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр, \”ХУД-ийн 19-р хорооллийн \”Говь” ресторанд болсон хурлын үеэр үг хэлж байсан өндөр настан гэнэт ухаан алдаж унасан. Түүнд яаралтай тусламж үзүүлэхээр түргэн тусламж дуудах гэсэн боловч заавал өөрийнхөө эмчид үзүүлнэ гээд дуудуулаагүй. Гэтэл тэдний эмчийг ирж амжаагүй байхад нь тэр хүн таталт өгч байгаад амьсгал хураасан” гэсэн юм.
Бид энэ талаар тодруулаад, эргэн мэдээлэх болно.
Т.Болд
Эх сурвалж: Zaluu.com