Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байгаа билээ. Прокурорын хүсэлтийг УИХ эцэслэн шийдэх хуулийн хугацаа өнөөдөр 13.00 цагт дуусгавар болно.
Өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан хэдий ч Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажлаар яваа гэдэг шалтгаанаар шийдвэрээ гаргаагүй. Харин дэд хорооны хуралдаанд Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын гишүүд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Дэд хорооны хурал дуусахаас өмнө Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан бухимдуу байдлаар танхимаас гарч явсан.
Прокуророос дөрвөн гишүүний эргүүлэн татах үндэслэл тус тусдаа боловсруулан оруулсан байхад хамтад нь хэлэлцэж, шийдвэр гаргана гэж дэд хороо үзсэнд ундууцсан байж магадгүй. Өнөөдөр дэд хороогоор дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдсэний дараа бүлэг хуралдана.
Мөрдөн шалгах процесс үргэлжилж байгаа шалтгаанаар УИХ-ын Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороо асуудлыг хаалттай дэгээр хэлэлцнэ.