УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.
Гарын үсэг цуглуулах самбарыг УИХ-ын чуулганы танхимын үүдэнд өнөөдөр 10.00 цагт байрлуулсан бөгөөд одоогийн байдлаар тус төсөлд АН-ын зургаан гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурснаар нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх боломжтой. Одоогоор:
Д.Эрдэнэбат
С.Эрдэнэ
Д.Мурат
З.Нарантуяа
Б.Пүрэвдорж
Б.Наранхүү
Я.Санжмятав нар уг самбарт гарын үсгээ зураад байна.