Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссын хуралдааны үеэр нэгэн санал гаргажээ. Тэрээр томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт 0-5 хүртэлх насны хүүхдээ 3-5 хоногийн хугацаатайгаар цалинтай асрах боломж олгох санал оруулжээ.
Энэхүү саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой урьдчилсан байдлаар ярилцаж тохиролцсон гэдгээ мөн энэ үеэр хэллээ. Тэрээр өөрийн саналаа маргааш Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэх аж.