Канад улс 2019-2021 оны хооронд 1,080,000 шинэ байнгын оршин суугчдыг хүлээн авах төлөвлөгөөгөө танилцууллаа. Цагаач нь Канадын эдийн засгийг бэхжүүлэхэд туслах түлхүүр хэмээн үзлэг. Шинээр оршин суухыг хүсэгчдийн дундаж нас нь залуу үеийнхэн байгаа нь нийт хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой гэж үзжээ.
Канадад амьдарч буй таван хүний нэг нь өөр улсаас ирсэн байдаг бөгөөд 1990 оноос хойш 6 сая гаруй шинэ цагаач ирсэн гэж цагаачлалын албаныхан мэдэгджээ.
Цагаачлалын асуудлын талаарх парламентын 2018 оны жилийн тайланд, тус улсын цагаачлалын сайд Ахмед Хуссен 2019 оноос 2021 он хүртэл 1,080,000 шинэ байнгын оршин суугчдыг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн бөгөөд 2021 оноос тус төлөвлөгөөг 370,000 хүнээр нэмэгдүүлнэ гэжээ.
Хуссен нь Канадад Сомали улсаас дүрвэн ирэгчдийн нэг юм.
“Өсч байгаа цагаачлалын түвшин нь ажиллах хүчин тогтвортой байх, эдийн засгийн өсөлт, инновацийг дэмжихэд тусалдаг” гэж тайланд дурджээ.
Хүн амын хөгшрөлт, үргүйдэлтийн асуудалын хувьд, цагаачид нь хүн ам, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2018 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Канад улс 12-р байранд жагсаж, макро эдийн засгийн тогтвортой байдлаар төгс буюу 100 оноо авчээ.