Энэ жил Монгол улсад банк, санхүүгийн систем үүсч хөгжсөний 95 жилийн түүхэн ой тохиож байгаа билээ. Түүхт ойн жилтэй холбогдуулан Монголбанк зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосыг гаргалаа.
Энэхүү шинэ мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь Монгол Улсад анх банк үүссэнээс хойш өнөөг хүртлэх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгдсэн байна.
Мөн Монголбанкнаас “Арван хоёр жил” зоосны цуврал гаргаж байгаа бөгөөд энэ удаад “Монгол бодон” зоосоор үргэлжлүүллээ. Энэхүү цувралын анхны зоосыг улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан. Харин хоёр дахь зоосыг 17 дугаар жарны “урвуулагч” хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргасан байна. Зоосонд бодон гахайг дүрсэлсэн бөгөөд зоос нь 1 унц жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгагдсан аж.