“Монголын хөрөнгийн бирж”-ээс “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлэх ба багцыг жил бүр шинэчилдэг. Үүний хүрээнд 2018 оны үзүүлэлтээр энэ онд бүрдүүлэх үнэт цаасыг шалгарууллаа. Өнгөрсөн жилийн багцаас энэ жилийн багцад 11 компани үлдсэн байна. Шинэчилсэн сагсын дагуу индексийн тооцооллыг 2019 оны нэгдүгээр сарын 15-наас мөрдөж эхэллээ.
Энэ жилийн “Топ-20” индекст: Таван толгой, АПУ, Говь, Талх чихэр, Дархан нэхий, Сүү, ЛэндМН, Монгол шуудан, Монгол Базальт, Ард даатгал, Маэндал даатгал, Гутал, Би Ди Сек, Махимпекс, Жинст-Увс, Айтүүлс, Хай би ойл, Мик холдинг, Хөвсгөл алтан дуулга, Женко тур бюро гэсэн компаниуд багтсан байна.