УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн иргэд Сонгуулийн Ерөнхий хороонд гомдол гаргаад байсан. Тэгвэл энэхүү гомдлыг тус хорооноос шалгаж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. Хэрвээ хуулийн байгууллага С.Ганбаатарыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг тогтоовол СЕХ-ноос нэрийг нь татах, нэр дэвших статусыг нь хүчингүй болгох арга хэмжээ авах аж.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад \”С.Ганбаатартай холбоотой гомдол ирсэн. Манайхаас харьяалал тогтоож өөр газар руу шалгуулахаар шилжүүлнэ\” гэж мэдэгдсэн байна.