Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг Нобелийн шагналын утга зохиолын салбарт нэр дэвшигчийн материалаа ирүүлэх саналыг Шведийн академиас Монголын ШУА-д ирүүлжээ. Нэр дэвшигч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч буюу эдүгээ амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа зохиолч байх бөгөөд нэр дэвшигчийн материалыг энэ сарын 31-ний дотор тус академид хүргүүлэх аж.
Нобелийн шагнал нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу анх 1901 оноос олгогдож эхэлсэн юм. Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч, хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд хүртсэн байна.