Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Иймээс мэргэжлийн байгууллагууд замын борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Нийслэлийн Oнцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.