• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 8
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

    Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

    Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбум төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Манай энд, танай энд ……

by
2016-06-09 10:07
in Зүүдний тайлал
0
SHARETWEET

(судалбар эсээ)

До.Болдхуягийн эмхтгэсэн \”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” ном, тэр номонд багтсан зарим яруу найрагчдын тухай…

Өвөрмонголын яруу найрагт хэд хэдэн чухал \”СИМВОЛ\” байдгийг өмнө нь огт анзаардаггүй байжээ. Манай уламжлалт яруу найрагт ч тэр \”билэг тэмдэгүүд\” онцгой үүрэгтэй. Хүний зовлон жаргал арьсны хар цагаан, шар бор гэж ялгадаггүйтэй адил эсгий туургатан, монгол тулгатны \”МЭДРЭМЖ\” ардаа сууна уу, өвөртөө байна уу ялгаагүй ижил юм. Энэ л үнэт зүйлээ тээн хадгалж чадаж байгаа нь монгол хэлт яруу найргийн ХХI зууны эхэн үеийн хамаг эрхэм чанар гэдэгтэй санал нийлэх шаардлагатай. Сүүлийн үед илүү чамирхах талдаа \”нүүдэлчний өв соёл, аж амьдрал\” гэж тодорхойлох болсон \”үнэт зүйлс\” олон талаараа \”БАЙГАЛЬТАЙ\” бат холбоотой. Ердөө БАЙГАЛЬ бол монгол яруу найргийн хамгийн том билэг тэмдэг юм. Байгаль дотор оршин буй бүхий л үзэгдлийг гайхалтай уран дүрсэлдэг нь бүр чиг уран дүрслэх болсон нь өвөр талд суугч олон Монголчуудын яруу найргийн онцгой үзэгдэл юм.

Тоо, тэмдэгт хоёрыг, эсвэл шинж чанар, үзэгдэл хоёрыг чухалчилдаг шинжлэх ухаануудын хүрээ байгалийг илүү \”бодотчлох\” оролдлого хийсээр ирсэн. Тэгвэл хэл сэтгэлгээ хоёрыг язгуур үндэс болгодог шинжлэх ухаан байгалийг илүү \”хийсвэрлэхүйд\” хүргэжээ. Зарим тойргоороо байгалийн үзэгдлүүд \”бодот\” чанартай ч \”сэтгэлд бороо зүсэрнэ\” гэдэг яаж ч бодсон бодот зүйл яавч биш. Сэтгэлд бороо зүсрэх байдаг л үзэгдэл мөн гэвэл бүхий тойргоороо хүнд илүү хамааралтай байгалийн \”хийсвэр\” үзэгдэл болж таарна. \”Гадаа өвлийн хүйтэн тачигнавч зүрхэнд хавар ирж, монос цэцэглэнэ\” гэдгийг сэтгэлд хүргэж чадваас гайхамшигт Данзангийн Нямсүрэнгийн \”СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬ\” хэл сэтгэхүйн хийсвэрлэлийн чухам сонгодог жишээ юм. Түүнтэй адил яруу найрагч Эрдэнэбаярын \”Намар\”-т зурагласнаар:

Чиний нүдэнд 
Морио услан зогсоход 
Цэнхэр огторгуй 
Гангар гунгар дэрвэнэ. 
Цээжний минь өөдөс шиг 
Гурван галуу өмнөшлөнө

Аяа намар гэж… /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015, 581/ гэсэн \”хийсвэрлэл\” байгальд үгүй. Харин өмнөөс ирэх гурван галуу нь НАМРААС бусад гурван УЛИРАЛ юм. Нэг үгээр өвөл, хавар, зун хэмээх гурван галуу намрын дотор гангар гунгар дуугарах бус \”дэрвэнэ\”. Хамгийн хачирхалтай нь \”чиний нүдэнд морио услан зогсоход, цээжний минь өөдөс шиг гурван галуу\” гэх ийм хийсвэрлэл хэлний философи үзэгдэл бус яруу найргийн онцгой \”үзэгдэл\” юм. Чухамдаа байгалийг хийсвэрлэн дүрслэхүй. Уран зураг л тийм \”давуу эрх\” боломжтой биш үг ч дүрслэх хэрэглүүрийнхээ хүчээр хийсвэрлэхүйг төгс бүтээдэг. Яруу найрагч Харбарын \”Аравдугаар сар\” шүлгийн:

Алтан шаргалдаа нам жим нь илүү 
Модод салхиар хураангуй 
Алтан шаргалдаа дуу чимээ нь илүү

Зам сарнаар ороонгуй / \”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,464/ хэмээх дүрслэл суурь дэвсгэр нь алтан шаргал өнгө тавигдсан, салхинд үл мэдэг ганхах моддын \”зураглал\” бүтээгдэж байна. Гэтэл алтан шаргал дуу чимээ, зам сарнаар ороогдох сэтгэлийн үзэгдлийг уран зурагт яаж илэрхийлэх билээ. Энд л яруу найргийн бахдам чанар оршиж байгаа юм. \”Алтан лимбийн эгшиг мэт намар\”-ыг зураглаж болох ч эгшигийг хэрхэн зураглах билээ. Хөгжмийн ямар нэгэн уяхан зэмсэгээр эгшигийг үүсгэж болох ч \”эгшиг мэт намар\” хэмээн ХЭН сэтгэлийг өрөмдөн мэдрэх билээ. Энд л яруу найрагчийн нууцлаг увдис чанар оршиж байдаг юм. Яруу найрагч Намнандоржийн Сэмжидийн \”Буриад сар буюу шинийн гурван\” хэмээх:

…-ын саран дүгрэг агаад омголон жирэмсэн бүсгүй мэт, ээ 
Зүүн зүг/чоно зүг/-ийн өвс модны төглийг шингээн ирсэн 
…болоод нүүрт нь мөнгөн цагаан сэвхтэй, сэтгэл булаам 
Зүүн хяр дахь адуун сүрэг дотор бүдрэн уначих шахсан 
… болоод хүлгийн хур дэлд нэл мөнгөн хяруу /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015, 404/ \”содон\” шүлэг \”САР\” жирэмсэн бүсгүй нэг тэмдэг, өвс модод хийгээд ЗҮҮН ЗҮГ өөр нэг тэмдэг. Х нууцлаг ЗҮЙЛ болоод мөнгөн цагаан сэвх гурав дахь тэмдэг. Адуун сүрэг дахиад зүүн зүг дөрөвдэх тэмдэг. Мөн л гурван цэгээр нөхөх Х нууцлаг зүйл болоод мөнгөн хяруу тав дахь тэмдэгтийг илэрхийлж байна. Энэ бүх ТЭМДЭГТҮҮДИЙН холбоос нь САР ба ӨВС МОДОД, ЗҮҮН ЗҮГ ба САР, СЭТГЭЛ ба МӨНГӨН ХЯРУУ, МӨНГӨН ЦАГААН СЭВХ зэргээр СЭТГЭЛИЙН БАЙГАЛИЙН шөнийн уран дүрслэл бүрджээ. Харин кирилл бичигт буулгагч \”хур дэл\” гэж нэрлэж заншсан холбоо утгыг \”хур тал\” хэмээн эндүү буулгасан болов уу гэж санав. Зүй нь \”…болоод хүлгийн талд нэл мөнгөн хяруу\” бус \”… болоод хүлгийн дэлд нэл мөнгөн хяруу\” гялтагнаж байх бус уу.

Байгаль хүний СЭТГЭЛ-ийн доторх баяр гунигийг хуваалцах, далдаас учирлан шивнэх, аргадан тайтгаруулах, нь монгол хэлт яруу найрагт түгээмэл. Өөр бусад газрын яруу найрагт ч байдаг зүйл. Нэг талдаа БҮТЭЭГЧ ба ҮГҮЙСГЭГЧ хоёрын өвөрмөц харьцааны илрэл. Байгаль бүтээгч хэв шинжийн, харин хүн үгүйсгэгч хэв шинжийн төлөөлөл дүр. Исус ба Сатан, Бурхан ба Чөтгөр гэдэг шиг л юм. Энгийн логикоор бүтээгч зөв радикал хандлагатай.

Хөх тэнгэр зэрэглээтсэн хөндийд 
Хүн чулуу 
Толгойгоо хүлээнэ. /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\”2015, 596/ гэсэн яруу найрагч Ёндонгийн Эрдэнэтогтохын шүлэг БҮТЭЭГЧ ба ҮГҮЙСГЭГЧ хоёрын харьцааг эсрэгцүүлэн харуулж байна. Хөх тэнгэр, зэрэглээт хөндий БАЙГАЛЬ, ХҮН ЧУЛУУ ТОЛГОЙГОО хүлээх, ХҮНИЙ ЯВДАЛ хоёрыг сонирхолтой холбожээ. Хүн толгойгоо алдсан, түүнийгээ хүлээнэ. Харин хөх тэнгэр, зэрэглээт хөндий хэвээр. Толгойгоо алдсан чулуу хүн дүрстэй, хэлбэр төдий харагдана. Гэхдээ хүнийг чулуугаар бүтээсэн төгс хэлбэр биш. Учир нь толгойгүй. Тэгэхээр байгаль төгс хүн бол дутуу бүтээгдсэн хэлбэр гэсэн туйлын САНАА яруу найрагч Ё.Эрдэнэтогтохын охор шүлгийн дотор байна. Өнөө цагийн өвөрмонголын яруу найрагт богино шүлэг бичдэг цөөнгүй яруу найрагчид байдаг ажээ. Тэдний Японы хайку хэлбэрийн шүлгүүд нь сонирхол татна.

Төгрөгийн ус 
Ширгэсэн зун 
Тогоруун дуу солгой. /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,292/ хэмээх яруу найрагч Э.Оргилын шүлэг байна. Гантай зуны тогоруун дуу СОЛГОЙ байдгийг тоо тэмдэгтээр биш байгалийн хэлээр илэрхийлж байна. Байгалийн хэл гэдэг нь үнэндээ яруу найргийн хэл юм.

Өдөр хоногууд ээлжлэх нь орчлонт хорвоогийн цаг хугацааны явдал мөн ч \”Авга ламын шар зандан эрхи шиг өдрүүд ар араасаа цувна\” /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,292/ гэсэн яруу найрагч Л.Одсэрийн илэрхийлэл яруу найргийн хэлний хэм хэмжээнд бүрэн захирагдаж байгаа юм.

Эсвэл \”бодол санаа минь борооны үүлтэй адилхан болохыг мэдээд үүл байснаа ухаарч\”/Ш.Дүүрэнжаргал/, \”үнэндээ үхэл гэж амар амгалангийн орны алтан түлхүүр\”/ М.Дурлал/ болохыг нээх \”ХЭЛ\” өөртөө тодорхой зүйлүүдийг агуулж байдаг. Тэрхүү зүйлүүд нь эртний философичийн гаргалгаа шиг \” БҮХ ЗҮЙЛ ЕРДӨӨ НЭГ Л ЗҮЙЛ ЮМ\”. Тэр л \”нэг л зүйл\” хэмээх ойлголтыг \”ХЭЛ БОЛ СЭТГЭЛ МӨН\”, \”СЭТГЭЛ БОЛ ХЭЛ МӨН\” гэсэн үндэслэлээр тайлбарлаж болно. Яруу найргийн хэлний хамгийн гол чанар нь СЭТГЭЛ хэмээх том тэмдэгтийг илэрхийлэхэд оршино. ХҮНИЙ СЭТГЭЛ гэдэг ТЭМДЭГТ нь :

 Хэзээ нэгэн цагт би сүм байснаа ухаарна 
Зүрхний минь цохилго цагийн алхаатай адилхан болохыг мэдээд 
Хэзээ нэгэн цагт би цаг хугацаа байснаа ухаарна. 
Уй гуниг минь орчлонгийн зэрэглээтэй адилхан болохыг мэдээд 
Хэзээ үүрд би орчлон байхаа ухаарна. /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,216/ гэсэн Шарайд Дүүрэнжаргалын шүлэгт \”ухаарал\” гэдэг хэмжигдэхүүнд захирагдаж, яруу найргийн хэлний БАЙГАЛЛАГ орчилд бүтээгдсэн байна. Зохиолч Владимир Набоков \” Хэлбэр бол зэмсэг биш, арга зүй ч биш, үгсийн сонголт ч биш. Хэлбэр огт өөр олон зүйл. Тэр зохиогчийн амьд, хувиршгүй хувийн чанаруудаас бүрдэж байдаг\” гэж Жейн Остены тухай эсээндээ бичсэн байдаг. Магадгүй хэлбэр амьд хувиршгүй байх чанараараа өөртөө СЭТГЭЛ агуулж байдгийг үгүйсгэх аргагүй юм. Гол нь сэтгэл гэдэг зүйлээ ямар бүрэлдэхүүн хэсгүүдийн цогц болохыг хараахан нотлож чадаагүйд л хамаг учир байна. Хэрэв байгалийг ямар нэгэн ХЭЛБЭРТ оруулвал, сэтгэлийг БҮТЦЭД оруулахыг эрмэлзвэл заавал АМЬД, ХУВИРШГҮЙ зүйлүүдийг нь харгалзах ёстойг яруу найргийн ХЭЛНИЙ дотоод зүй тогтол шаарддаг. Тиймээс л СЭТГЭЛИЙН ЯРУУ САЙХАН хамгийн чухал ОЙЛГОЛТ болдог.

Тийм цэнхэрхэн, аниргүйн чинадаас 
Дун цагаахан, яруу найргийн гэрэлт шувууд 
Чимээгүйхэн, инээмсэглэсээр нисч ирээд 
Чиний минь мөрөн дээр суух юутай сайхан /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,185/ гэсэн шүлгээс яруу найрагч Б.Дуранзулын сэтгэлийн \”яруу сайхан\” шууд мэдрэгдэнэ. Яруу найргийн сэтгэл ямар байвал сайхан бэ? Мэдээж ЯРУУ САЙХАН. СЭТГЭЛ ЯРУУ САЙХАН цагт ХЭЛ мөн яруу сайхан болох гинжин холбоо асар эртний танин мэдэхүй юм. \”Олон жилээр хоцорсон гэлээ чамайгаа оройхон ирэхэд чинь би баярлана\” гэдэг Анна Ахматовагийн анхилуун шүлэг шиг тийм яруу сайхан сэтгэл Б.Дуранзулын шүлгүүдээс анхилна.

Өнөөдрийн цас зөөлөн зөөлөн буух нь 
Үлгэрлэвээс чамайг санасан сэтгэл мэт… /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,171/ гэх яруу найрагч Дулааны шүлгээс цас зөөлөн будрах байгалийн үзэгдлийг хэн нэгнийг санасан сэтгэлтэй адилтгасан нь сэтгэл зөөлөн, чамайг санах сэтгэл бүр ч зөөлөн, ер нь чамайг санах нь зөөлөн гэсэн илүү уянгалаг сэрэхүйгээс, \”МОНГОЛ ХҮН БОЛ ГИШГЭЖ ӨНГӨРСӨН ТООРМОС\” гэсэн иргэнлэг боловч хэт хатуулаг сэтгэлийг мэдэрч болно. Түмэн өнгийн алаг цэцэгс талыг бүрхвэл сайхан, түүнтэй адил эдүгээ цагийн өвөрмонголын яруу найраг нэг өнгийн цэцэгсийн хүрээлэн биш юм.

Алах бөөстэй байхад 
Нүүх бэлчээртэй байлаа 
Амьдрал муу байлаа. 
Үрэх мөнгөтэй болоход 
Суух нутаггүй боллоо 
Амьдрал сайн байлаа. 
Гэм багатай зовлонгоос 
Дур ихтэй жаргал хонжоотой /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,140/ хэмээх ЭМЗЭГЛЭЛ яруу найргийн СЭТГЭЛИЙН ХЭЛ юм. Тодын Галбаатар \”Цагийн зөрүү\” хэмээх энэхүү шүлэгтээ тэр л сэтгэлийн хэлээр эмзэглэлээ тод илэрхийлжээ. Заримдаа дотоод эмзэглэл яруу найргийн салшгүй нэг хэсэг мэт санагдах явдал бий. Заримдаа түүхэн цаг үеийн СЭТГЭЛ ч яруу найргийн бүрдэл хэсэг гэж үзэх үзэл бий.

Тэргүүлэгч Мао Зэ Дуны 
Гарыг атгаад 
Баярын нулимс бөмбөрүүлнэ /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,116/ гэсэн яруу найрагч Б.Бүрэнбэхийн ХХ зууны дунд үед бичсэн \”Амилалын бэлгэт цэцэг\” найраглал ч ялгаагүй тухайн цаг үеийнхээ халуун дулаан СЭТГЭЛЭЭР бичигдсэн байна. Үнэхээр тэргүүлэгч Моа Зэ Дуны гарыг атгаад баярын нулимсаа барьж ядаж байсан цагийн ҮНЭН-ийг одоо баллуурдах аргагүй, баллуурдаад ч нэмэргүй.

Гэтэл \”сэтгэл төгөлдөржих\” үзэгдэл яруу найрагт ч амьдралд ч тийм элбэг бус. Харин яруу найрагч Б.Буянхишигийн \”Шувуу\” шүлэгт сэтгэл илүү төгөлдөржих боломжтойг харуулна.

Тэнгэрт эргэлдэх шувууг хараад,би 
Тийшээ ургаж байгаа ногоо мэт гэнэн /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,98/ хэмээх өгүүлэмжийн урьдач нөхцөл дараагийн хоёр мөрөнд утгын хувьд улам гүнзгийрнэ. 
Өөдөө чиглэсэн хараа минь гэнэт тасрахаар 
Өдөт тэр амьтан унаад ирчих шиг санагдана. /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,98/ гэсэн \”мэдрэмж\” шүлгийн төгсгөлд: 
Үнэндээ шувуу /шувуудад болов уу / 
Нисэхээсээ /нисэхээс болов уу/өөр үүр алга. /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,98/ гэсэн уран сайхны НЭЭЛТ хийсэн байна. Үнэхээр \”шувуудад нисэхээс өөр үүр алга\” гэж өмнө нь хэн нэгэн яруу найрагч хэлээгүй болов уу? Ерөнхий утгаараа хэний ч нээгээгүйг нээснийг НЭЭЛТ гэдэг биз дээ. Тэгээд ч яруу найраг тайлагдашгүй олон ТОДОРХОЙЛОЛТЫГ өөрөөсөө үүсгэсэн УРЛАГ билээ. Яруу найрагч Э.Болдын шүлэглэсэн шиг

Биенээс ургасан атлаа 
Нулимс шиг 
Биеэс гадна оршигч 
Яруу найраг мину /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,65/ илэрхийлэл ч тэр л олон тодорхойлолтын нэг юм. Аливааг заавал тодорхойлох шаардлагагүй. Даанч ертөнц даяараа чиг баримжааны тухай ярих болсноос хойш ямар нэг хэмжээгээр \”тодорхойлох\” ухаанууд үүсч тодорхойлогдошгүй зүйлүүдийг хүртэл тодорхойлох \”оролдлогууд хийгдсээр иржээ. Байгаль, сэтгэл, хэл, яруу найраг гээд цаглашгүй зүйлүүдийг хашин тодорхойлох нь эцэстээ мухардмал байдалд хүргэсэн тал байна. Энэ л мухраас гарах тодорхой ГАРЦ-ыг яруу найргаас хайцгаая. Сэтгэл, сэтгэлгээг чөлөөлөх нь өвөрмонголын шинэ зууны яруу найргийн АЛХАМ болно. Яруу найрагч Арлуун \” сүмийн хонхны дуу шиг шаргалхан гуниг сэмэрнэ\” гэж бичсэн шиг чөлөөт дүрслэлүүдээс,

Мартагдсан аялгуу санагдуулан сэтгэл хөөрхөн хийрхээд 
Магадгүй би чамд дурлачихсан байж 
Манан татсан гэлтэй гунигт нүдийг чинь үгүйлээд 
Маргааш өглөө уулзах ч зуун туулах мэт дэнсэлнэ /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,22/ гэсэн жинхэнэ догдлолууд тодорхойгүй \”тодорхойлолтууд\”-ыг үгүйсгэж чадна. Яруу найргийн догдлолууд хүчтэйгээр халдварлах хам шинжтэй байдаг. Арлууны догдлол ч ялгаагүй, ар өвөрт амьдран суух хэн нэгэн монгол охинд халдварлаж буйд эргэлзэх аргагүй. Маргааш өглөө уулзах ч зуун туулах мэт дэнслэх хайрын сэтгэл ямар хүчтэй догдлолуудыг үүсгэн гаргана вэ? Тэгээд л яруу найрагч Эрдэнэбаярын \”хуучин буйринаас хүүхэд уйлах нь шинэ зун ирэх мэт\” шүлгийн мөр шиг шинэ зун мэт сайхан шүлэгтэй, шинэ яруу найргийн үе Өвөрмонголд өсөн өндийж байна. \”Хувхай модны ногоон сүүдэр\” гэж бичсэн яруу найрагч, \”холын зэрэглээ гүйлдэж уулс тулаад өндөлзөхөд хорвоо ертөнц угаас хоосон чанар гэж танигдана, аа\” гэж ухаарсан яруу найрагч бидэнд өвөрмонголын яруу найргийн сайн сайхан ирээдүй нь зөн совин төрүүлнэ.

Манай энд яруу найргийн БАЙГАЛЬ, СЭТГЭЛ, ХЭЛ боломжийн хэмжээнд хөгжсөн. Танай тэнд биднээс суралцсан нь шууд мэдэгдэнэ. Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар ямар нэг хэмжээгээр \”үлгэр дуурайлал\” үзүүлсэн нь өвөрмонголын цөөнгүй яруу найрагчийн бүтээлээс харагдаж байна.

Хашин хээрийн минь нүдийг 
Сүмийтэл гундаасан 
Илүү сартай хавар /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,341/ шүлэг манай Хайдавын Чилаажавын \”манантай цэнхэр Алтайн малын нүд сүүмийсэн хавар\” цагийн тухай шүлгийг эрх санагдуулах жишээтэй. Муу зүйл лав биш. Учир нь нэг л хэлээр бичигдэж буй яруу найрагт ижилсэл яагаад байж болохгүй гэж. Үлгэрлэл яагаад байж болохгүй гэж. Илүү томоор харвал нэг бүдүүн модноос салаалж ургасан мөчирс юм, АР, ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ.

Өөр нэг дэндүү гашуун амттай шүлэг байна. \”Үүдээ хаа, дэнгээ үлээ\” нэртэй. Ангит хэмээх шударга яруу найрагчийн шүлэг.

Танай тэнд монголоор ярьж байхад 
Манай энд ч монголоор ярьж байсан юм. 
Бид дуугай байгаагүй 
Танай тэнд цэцэг дэлгэрч байхад 
Манай энд хижиг дэлгэрч байсан юм 
Бид зүгээр байгаагүй 
Манай энд газраа хувааж байхад 
Танай тэнд тэнгэрээ хувааж байсан юм 
Бүгдээрээ чөлөө байсангүй /\”Өвөрмонголын яруу найргийн дээжис\” 2015,16/ гэжээ. Юутай үнэн билээ. Бүгдээрээ чөлөө байсангүй. Хэн хэнээ гэх СЭТГЭЛ байсангүй. Одоо яруу найргийн ҮҮДЭЭ ДЭЛГЭЕ, ДЭНГЭЭ АСААЯ. Тэр цагт МАНАЙ ЭНД Ч ЯЛГААГҮЙ, ТАНАЙ ТЭНД Ч АДИЛХАН яруу найргийн байгаль цэцэглэж, СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ЯРУУ САЙХНЫГ илэрхийлэх ГЭРЭЛТ ӨДРҮҮД ирэх болно гэдэгт итгэх СЭТГЭЛ манай яруу найрагч До.Болдхуягийн эмхэтгэсэн \”ӨВӨРМОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖИС/2015/ түүврээс төрж байна.

МАНАЙ ЭНД, ТАНАЙ ТЭНД Ч ЯЛГААГҮЙ. ГАРЦААГҮЙ 
Хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч 
ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2015-07-02. ЗҮҮН САЛАА, ЗҮРХ УУЛ
ShareTweet

Related Posts

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа
Бусад

2026-10-08 18:16
Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно
Нийгэм

2026-10-08 17:24
Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр
Онцлох мэдээ

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

2026-10-08 16:53
}

Шинэ мэдээ

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

by undesten
2026-10-08 12:33
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

by undesten
2026-10-07 15:12
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

by undesten
2026-10-07 14:23
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай